2012-11-02

IM201: Өгөгдлийн төрөл

Өгөгдлийн төрлийг: http://msdn.microsoft.com/en-us/library/aa258271(SQL.80).aspx линкнээс аваарай.

2012-09-06

Дурсамж

Юуны өмнө 2012-2013 оны хичээлийн шинэ жилийн мэндийг нийт багш, оюутнууддаа хүргэе. 
Энэ хичээлийн жилийн нээлтийг хараад оюутан цагийн анхны хичээлийн жилийн нээлтэнд хэрхэн оролцож байсан маань тодоос тод санагдаж билээ. Ингээд энэ жилийн анхны бичлэгээрээ та бүхэнтэй тэр үеийн дурсамжийг хуваалцахаар шийдээд хэдэн товчлуурыг ээлж дараалан товшоод сууж байна.

2012-03-20

Хичээлийн цагийн хуваарийн өөрчлөлт

Зурган дээр дарж томруулна.

2012-03-01

2011-2012 оны хаврын семистерийн “Зөвлөх багш нар”-ын аварга шалгаруулах сагсан бөмбөг, волейболын тэмцээний нэгдсэн заавар


2011-2012 оны хаврын семистерийн “Зөвлөх багш нар”-ын аварга шалгаруулах сагсан бөмбөг, волейболын тэмцээний нэгдсэн заавар


2012 оны 03 сарын 01

Нэг: Зорилго
       Уламжлалт тус тэмцээн нь оюутан залуусын чөлөөт цагийг идэвхитэй өнгөрүүлж, сагсан бөмбөгийн спортыг сурталчлах, зөвлөх багш анги хамт олоныг нэгтгэхд оршино.

Хоёр: Тэмцээний зохион байгуулагдах хугацаа
         Тэмцээнийг 2012 оны 03 дугаар сарын 17-18 ны өдрүүдэд 09:00 цагт КтМС-ийн биеийн тамир спортын зааланд болно.

Гурав: Багийн бүрэлдэхүүн
          Уг тэмцээнд нь компьютерийн салбар болон менежментийн салбар, курс хоорондоо холилдохгүйгээр  анги бүр зөвлөх багштай байх болно. Талбайд заавал зөвлөх багштай анги тоглох эрхтэй.
Сагсан бөмбөг: Талбайд тоглох багийн бүрэлдэхүүн 2 эмэгтэй, 3 эрэгтэй тамирчны бүрэлдэхүүнтэй байна.
Волейбол: Талбайд тоглох багийн бүрэлдэхүүн 3 эмэгтэй, 3 эрэгтэй тамирчны бүрэлдэхүүнтэй байна.

Дөрөв: Техникийн зөвөлгөөн
            Техникийн зөвөлгөөний хурал 2012 оны 03 сарын 13-ны өдөр 15:00 цагаас КтМС-ийн биеийн тамирын зааланд эхэлнэ. Зөвөлгөөнд баг тамирчдын баталгаажсан мэдүүлгийг багийн ахлагч болон тамирчин өөрийн биеээр авч ирнэ. Техникийн зөвөлгөөнд ирээгүй баг, тамирчдыг тэмцээнд оролцуулахгүй. (багийн мэдүүлгийг зөвлөх багшаар баталгаажуулна)

Тав: Мэдүүлгийн загвар
Овог,
нэр
Оюутны
код
Анги
Хувийн
дугаар
Тоглогчийн
үүрэг
Эрүүл
мэнд














       
Зургаа: Тэмцээний шагнал
            Тэмцээнд амжилттай оролцож 1-3-р байранд шалгарсан баг тамирчдад медаль, диплом, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.


Тэмцээний заавар гаргасан: Ахлах багш Б.Дорж                                               

2012-02-28

Магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурлын нэгдсэн хөтөлбөр


ШУТИС, КтМС

МАГИСТР, ДОКТОР ОЮУТНЫ  ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН НЭГДСЭН ХӨТӨЛБӨР

Зохион байгуулалт:            
1.      Магистр, доктор оюутнуудад зориулсан семинар, 2012.03.14

2.      Магистр, доктор оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурал, 2012.03.15-16
Эрдэм шинжилгээний хурлын зохион байгуулалт:
            I үе шат:         Салбар хуралдаанууд:          2012.03.15-ны өдөр
            II үе шат:        Нэгдсэн хуралдаан:              2012.03.16-ны өдөр
Салбар хуралдаанууд
1.      Бизнесийн удирдлага, менежментийн салбар хуралдаан
2.      Компьютерийн ухааны салбар хуралдаан
Хурлын журам
I үе шатанд салбар хуралдаан тус бүрээс 5 илтгэлийг шалгаруулж нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлнэ.
Нэгдсэн хуралдаанаас эхний 3 шилдэг илтгэлийг шалгаруулна.
Шалгарсан илтгэлүүдийг ШУТИС-ийн Магистр доктор оюутны нэгдсэн хуралд оруулна.
Оролцох хэлбэр:
1.      Илтгэл хэлэлцүүлж, өгүүллээ хурлын эмхтгэлд хэвлүүлэх
Илтгэлийн сэдэв, нэрийг 2012.03.07-ны дотор КтМС-ийн Эрдэм шинжилгээ инновацийн албанд бүртгүүлнэ.

2.      Өгүүллээ хурлын эмхтгэлд хэвлүүлэх
Өгүүллээ 2012.03.14-ны дотор электрон хэлбэрээр КтМС-ийн Эрдэм шинжилгээ инновацийн албанд хүргүүлсэн байна.

Илтгэлийн сэдэв болон өгүүллээ ирүүлэх:
                        Л. Оюунцэцэг, 99165175
                        М. Заяа, 88081094
                                                mzaya119@yahoo.com

2012-02-18

Photoshop ebook

2012-01-24

ЭРДМИЙН ШУВУУ - 2012

ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН Эдийн засаг, менежментийн Мэргэжлийн  оюутнУУДЫН дунд зарласан “Бизнесийн  эдийн засаг, удирдлагын орчин үеийн хандлагасэдэвт  ШУТИС-ИЙН ОЮУТНЫ ЭРДМИЙН ЧУУЛГАНЫ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН САЛБАР ХУРАЛДААН, Эрдмийн шувуу цомын тӨлӨӨх оюутны эрдэм шинжилгээний x бага хурлын удирдамж