Юуны өмнө 2012-2013 оны хичээлийн шинэ жилийн мэндийг нийт багш, оюутнууддаа хүргэе.
Энэ хичээлийн жилийн нээлтийг хараад оюутан цагийн анхны хичээлийн жилийн нээлтэнд хэрхэн оролцож байсан маань тодоос тод санагдаж билээ. Ингээд энэ жилийн анхны бичлэгээрээ та бүхэнтэй тэр үеийн дурсамжийг хуваалцахаар шийдээд хэдэн товчлуурыг ээлж дараалан товшоод сууж байна.
Тээр жил ШУТИС-д конкурсдаад КтМС-ийн Жижиг бизнесийн удирдлага гэдэг ангид элсэн орж билээ. Тэр үед яасан ч идэвхтэй байсан юм, бараг л хамгийн түрүүнд шахуу бүртгүүлээд D.PT03D004 гээд код авчихсан. Хичээл эхлэх ч болоогүй байсан юм. Нэг өдөр зөвлөх багш болох Баярбат багш утасдаад "сургууль дээр хүрээд ир" гэж дуудлаа. Би ч дотроо цэвэрлэгээ хий гэх гэж байгаан болов уу? яах гэж байгаан бол гэсээр сургууль дээр ирээд үүднээс багш руу яриад, багш ч намайг угтаж авлаа. Тэр үед багш цэвэрлэгээ хийж байгаа байдалтай гарч ирэхэд нь "ёоо яах гэж ирвээ" гэж дотроо бодоод...
Багш: Чи хотын 1-р сургуулийг төгссөн үү?
Би: Тиймээ, би хотынх
Багш: За нэгдэх өдөр сургуулийн нээлт болно, чи нээлтэнд үг хэлээрэй.
Би: Айн, багшаа би чадахгүй шдээ, би илтгэл ч тавьж байгаагүй, өөр хүүхэд ярьж болохгүй юмуу? Манай ангиас олон хүүхэд энэ сургуульд орсон би танд өөр хүүхэд олоод өгч болох уу?
/их л сандрангүй, айнгуй хэлсэн/
Багш: Заавал эмэгтэй хүүхэд үг хэлнэ, чи тэгвэл өөрөө хүүхэд олоорой!
Би: За
Би ч гэртээ хариад ангийн хэдэн найзууд руугаа ээлжлэн утасдаад бүтэлгүйтчихвээ. Тэгээд бүтэнсайн өдрийн нь орой багш руу залган:
- Багшаа хүүхэд олсонгүй ээ, би нээлтэнд үг хэлье дөө. Харин юу хэлэх билээ? Та надад үгээ явуулчих гэтэл, багш
- Юун үг? чи өөрөө бэлдээд ирээрэй
За тэгээд энээ тэрээ гээд бөөн юм болж байж дэвтрийн уранхай цаасан дээр үг бичээд нээлтийн өглөө сургууль дээр эртлэн ирж, Пүрэвдагва багшид үгээ шалгуулаад болно гэдэг зөвшөөрөл аваад үг хэлж байж билээ.
Тэр жил Жижиг бизнесийн менежмент гэдэг мэргэжил шинээр нээгдээд анхны элсэлт гэдэг утгаараа, бас манай ОЗ-ийн дарга нь эрэгтэй гэдэг утгаараа заавал эмэгтэй оюутан, тэр дундаа ЖБУ-н оюутан байсан юм билээ.
За ингээд энэ жил шинээр оюутан болсон дүү нартаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Та нарын өмнө бүх зүйл нээлттэй байгаа шүү, боломжийг бүү алдаарай.
2 Сэтгэгдэл:
Ta ymr ug hlj bsnaa hlj bolohgui yumu? ih sonirholtoi bn.
Anonymous - кк, эхлэлийг нь л хальт санаж байна. ЭРХЭМ ХҮНДЭТ ЭРДЭМТЭН БАГШ НАРАА, ЭРХЭМ ХҮНДЭТ ОЮУТАН ЗАЛУУСАА ... үүнээс цааш газар үгүй гэдэг шиг цааш нь үнэхээр санахгүй байнаа.
Post a Comment