2010-05-17

Ажлын анхны гарааг бэлэглэсэн та нартаа баярлалаа

2008 оны 8-р сарын 25-ны тэр өдрийг би ерөөс мартдаггүй юм. Учир нь ажилдаа орсон анхны өдөр, анх багшийн ширээний ард сууж анх та нартайгаа танилцаж билээ. Тэр өдөр Ганбат багш маань хичээл орох байсан ч шалтгааны улмаас ороогүй би орлож та нартай танилцаж байсан. Тэр үед ямар ч заавар зөвлөгөө авалгүй шууд л үзэг цаас бариад 402 тоот анги руу яваад очсон. Тэгээд ширээгээ тулж зогсож байгаад намайг тэр гэдэг гээд л өөрийгөө танилцуулж хэлсэн юмдаг. Яг энэ үед гар минь салганаж, хоолой чичирч, нүүр рүү халуу дүйгээд их л сандарч билээ. Одоо бодоход өөрийгөө танилцуулахад юунд нь тэгтлээ сандардаг байнаа...
За одоо сэтгэлд тод үлдсэн анхны гэх дурсамжуудаа бичье.
Анх загнасан оюутан Б.Ундрал (114)
Тэр үед Ундрал маань анхны хүүхдээ гэдсэндээ тээчихсэн байж билээ. Надтай уулзаад багшаа би 1 сарын чөлөө авах гэсэн юм гээд л ирлээ. Шинэхэн бас юугаа ч мэдэхгүй би аймар уурлаад л юугаа хийж хичээл сонгосын... Нэг мөсөн чөлөө авахгүй энэ тэр гээд л загнаж гарсан. Загнасан учир нь алга байж байгаад ирээд хичээл дээрээ унана гэж бодоод дараа нь бөөн асуудал болно гэж бодсных.
Анх бэлэг өгсөн оюутан Мөнгөнцэцэг
Мөнгөнцэцэг маань тэр үед ажил хийдэг. Надаас багшаа би ажил хийдэг. 14 хоног хотод 14 хоног хөдөө байдаг. Хичээлээ яах вэ гээд л... Би чинь юугаа ч мэдэхгүй шинэхэн багш Ганбат багшид хэлээд Мөнгөнцэцэг надаас болж загнуулсан байхаа. За нээх удалгүй Солонгос руу явахаар боллоо гээд бас л чөлөө авч билээ. Хэд ч хонолоо доо бүү мэд. Нэг мэдэхэд ирчихсэн хичээлдээ сууж байсан юмдаг. Хичээл завсарласны дараа ангид (311) үлдээд багшаа май энэ солонгос архи гээд 1 жижиг шилтэй юм өгч билээ. Миний сандарсанг яанаа... Нөгөөдөхөө нууж ядан өрөөндөө ирээд гэртээ аймар хурдан ирж билээ. Нөгөөх нь архи биш вино байсан хэхэ
Анх загнуулсан оюутан Цэрмаа
Ашгүй 1 улирал дуусч дүн гарч хичээл амарлаа. Дүн гараад маргааш өглөө нь бямба гарагт гэртээ амарч байтал утас дугарлаа. Танихгүй дугаараас багшаа би Цэрмаа байна гэж ирээд намайг загнаж гарлаа. Та дүн нэмсэнгүй гээд л... Би учрыг нь тайлбарлаж хэлтэл дүн гаргах эрх танд байдаг биздээ гэхээр нь сандарсандаа заза өөр ярих юм байхгүй бол баяртай гээд утсаа их хурдан тасалж билээ. Одоо бодоход Цэрмаагийн зоригтой миний аймхайг хэхэ
За тэгээд энэ мэтчилэн зөндөө дурсамж байгаа шүү... Анх хичээл орсон оюутнууд маань та нар байсан болохоор та нартаа их баярладаг гэдгээ энэ бичлэгээрээ дамжуулаад хэлье.
Одоо бүгдээрээ амьдралын 1 босго алхаад ажилчин анги руу орлоо доо. Оюутан насны сайхан дурсамжуудаа бүү мартаарай...
Зовсон, ядарсан үедээ дурсан санаж, муу багшийнхаа хөгтэй явдлуудыг ярьж инээн баясч яваарай.

жич: Найрууллагагүй болчихлоо

8 Сэтгэгдэл:

Unknown said...

ккк, тэр их бэлэгдэлтэй шт. Уусан хүн нь 100 насалдын. Тиймээс заавал өөр хэн нэгэнтэй хувааж уудаг эд гсн. Сүүлд түүхий нь сонссын. Анх удаа гадагшаа явсан болохоор хүмүүст юу авахаа мэдэхгүй туршлагагүйтсэн л дээ :P Ганбаа багшид бол зөндөө загнуулсаан. Би өөрөө очиж уулзсан л даа :)

Unknown said...

Сайхан дурсамж сэдрээсэн бичлэг бн. Баярлалаа.

Tsermaa said...

hehehe, yaanaa bi tegej bailuuu sanaa zowchlooo. sorry bagshaa.

Tsermaa said...

hehehe,yaanaa tegej bluuu, buuur sanaa zowchlooo. sorry bagshaa :D

Anonymous said...

bolii mini tuhai bhku bn, mini tuhai bicheldee bi ymr negen dursamj uldeegeegui mu kk
goy boljee kk

Зулаа said...

Цэрмаа - Зүгээр дээ

Хэн мэдэх - хэн гэдгээ хэлэхгүй бол бичихэд бүрхэг байна шүү

Anonymous said...

Ёстой но-той дурсамжууд байна шд хаха

Unknown said...

yostoi goy dursamjuud bnaa bagshaaaaaaa