2010-05-15

МСМ-нхны дотны найз


Миний бие энэхүү сонирхолтой ч юмшиг, сонин ч юмшиг түүхийн талаар та бүхэнд өгүүлэх гэж байгаадаа баяртай байна. Яг энэ агшинд өгүүлэх гэж буй энэ хөгжилтэй бяцхан өгүүлэгт минь оролцон, гол дүрийг бүтээлцсэн туранхай ч гэсэн хүчтэй, турьхан ч гэсэн үзэсгэлэнтэй дотны найзууддаа баярлалаа...
Намайг оюутан байхад манай ангийнхан 1, 1 найзтай байлаа. Тэр найзтайгаа хамт байхын тулд найзындаа, бүр тэр байтугай сургууль дээр ч хамаагүй хонодог байлаа. Бас болоогүй ээ түүнийгээ өмчилчиж, хоорондоо булаалдана гээч...
Одоо нөгөө хуучин найз маань төгсрөөд, толгойгоо аймаар цэнэглээд дээр нь өнгө ороод ёстой л, нөгөө хувцсаа өмсөөд сайхан болчихсон гэжугаа. Гэвч МСМ-нхэн түүнийг нээх тоохоо больчихсон байна лээ. Учир нь МСМ-нхэн найз залуу, найз охинтой болцгоочихсондоо л гол нь байгаа юм. МСМ-н багш нь ч тэр, оюутан нь ч тэр бүгд. Юун нөгөө найзындаа бөөнөөрөө хонох. Бүр тоохоо байсан гэж болно доо. МСМ-нхэн найзууддаа аймаар их хайртай. Дандаа хамт явна. Хичээлдээ ч тэр, ажилдаа ч тэр, гэртээ ч тэр, гадаа ч тэр. Заримдаа бүр өвөртөлж унтах нь холгүй юм болно гээч. Ер нь өдрийн 24 цагийн 24 цагт нь хамт байдаг гэж хэлж болно дөөө. Найзаасаа хором ч холдоггүйг хичээж, түр ч гэсэн явахаар бол хажуудах хүндээ сайтар гэгч нь захиж орхиод, яаран яаран гүйж одно. Хичээлээ хамтдаа давтана, зовлон, жаргалаа бүгдийг нь ярилцана. Бусдаас нуусан бүгдээ ганцхан түүндээ л хэлдэг. Найз нь ч гэсэн тэр итгэлийг нь алдаж байгаагүй гээд бодохоор тэд үнэхээр шилдэг найзууд болсон нь мэдээж.
За тэгээд МСМ-нхэн найзуудаа өөр өөрийнхөөрөө, тус тусдаа өвөрмөц сонин байдлаар хайрлаж өгнө дөө.
  • Найздаа даарчихна гээд хөөрхөн Snoopy-ны зурагтай гоёмсог хүрэм өмсгөөд л
  • Зарим нь найзыгаа даараад ханиад хүрчихнэ гээд ороолтоо зүүлгээд л
  • Нэг нь өөрөө ноосон утсаар юм нэхэж чадахгүй юм байж гоё зузаан цамц, оролт нэхэж өгнө гэж мөрөөдөөд л. Мөрөөдөл нь тун удахгүй биелэнэ байхаа
  • Зарим нэг нь ууж байгаа кофийгоо яг тэнцүү хувааж ууна. Бүр нэг ч дусал зөрүүлэхгүй гээл бодчих
  • Бас найзыгаа хагартал нь тас тэвэрч унтана...
  • Ганц хоёр нь хайраа илж, үнсэж илэрхийлнэ
  • Халууцахвий гээд дэвтрээрээ хүртэл сэвнэ
  • Өөртөө ч байхгүй гоё ганган зөөлөвч дэвснээ бас
  • За тэгээд зарим нь хайртайгаа зодож илэрхийлнэ гэж байгаа. Нүүрийг авах юмгүй болтол нь балбачихсан нэг нь байхад, дээр нь гарч дэвслээд орон гаран болгочихсон хүн ч байх юм.
Хайраа гэж хүн бүр янз янзаар л илэрхийлэх юмдаа. Заримдаа бүр Twitter, Yahoo зэрэг сайтуудаар найздаа хайртайгаа гайхаад олонд зар түгээх нь ч бий.
Заримдаа тэд найзуудаа хооронд нь холбох үүднээс танилцуулна, ярилцуулна. Мөн нэг нэгнийхээ найзыг хааяа түр зээлнэ.
МСМ-нхэн үнэхээр гоё хамт олон.
Гол дүрд:
  • МСМ 07 кодтой оюутнууд болон тэдний дотны найзууд
Бичсэн:
  • О.Мөнхзул
  • Э.Хэрлэн
  • Б.Хүслэн
Санааг гаргасан:
  • Э.Хэрлэн

15 Сэтгэгдэл:

Зулаа said...

Одко: яг одоо илээд л сууж байна хэхэ
Бямбаа: Гайхалтай болжээ. Баярлалаа
Аагий: хэхэ гоё санаа гаргажээ Хэрлэн

Зулаа said...

Аагий: Ёстой л үнэн байна даа хэхэ

Hey said...

Хэхэ гоё бичжээ :)

Зулаа said...

Жүүгий: хэхэ багшаа гоё болжээ. тас тэвэрч унтдаг нь хэн билээ? бас ноосон хувцас нэхэж өгнө гэж хэн хэлдэг билээ?

Onoroo said...

Bi buruu oilgoogui bol Laptop iin tuhai yariad bgamuu. kkk

Зулаа said...

Батгэрэл: найзыг гоё бичжээ. Би ч 2 найзыгаа 2 талдаа тавьчаад л сууж байна да...

Anonymous said...

...Shire-т амьдардаг улсууд шиг бичицгээжээ...

Хайрт найзын нүүрний түүхийг
Хальт хэлмээр санагдав
Хайрч балбаснаас болж
Хагарч гэмтсэн үгүй ээ

Хамаг зөв учрыг
Халиж би өгүүлбэл...

Хөхөө өвлийн хүйтэнд
Хүзүүний ороолт цантан
Харанхуй түгж утаа татаад
Хавирган сар гэрэлтэн байж

Хусханаас колонкын хооронд
Хаан банкны буланд гэнэ
Хальсан ус мөс болоод
Харгуй замыг хучсан байж

Хавирган сарны гэрэл хөөрхий
Хөх утаанд халхлагдан
Хамтаар алхалтыг хийж байсан
Харьж яваа залуусын нэг нь

Харайлган яваад буутал
Хальтарч ойчсон юмсанж

Хайрт найз дээр нь харин
Хамаг бие нь байрласан байж...

...ХЗ ХЗ ХЗ ХЗ ХЗ ХЗ ХЗ ХЗ...


За энэ түүх үнэн байх магадлал 0,4 байна.

Anonymous said...

Хэхэ уншаад ээмэр гоё эерэг энерги авлаа. Бодвол зохиолчид маань зохиолоо бичиж байхдаа тасралтгүй инээсэн байх. Тэгээд л уншихад инээд хүрч, бас сэтгэлд ойрхон байгаа болов уу. Би найздаа аягүү их хайртай. хихи

Зулаа said...

Болороо: Hehe үнэхээр гоё бичжээ. Олныг дайруулсан бичсэнд ч гэсэн талархав. Би найздаа хайртай.

Ulzka said...

Ээдээ энэ яруу найрагчдаа гэж... Амьдад нь хайрлацгаа хүнүүсээ! :p

Unknown said...

нүдэнд харагдчлаа. нэг тийм кино үзэж бга мэт сэтгэгдэл төрөв. хөөрхөн бичжээ. thumbs up!

Anonymous said...

Unen shuu unen. Yag tegdeg huuhduud bga yum

Data mining said...

unen shuu unen. Yag tegdeg huuhduud bga yum. Bi nzda hairtai

Data mining said...

unen shuu unen. Yag tegdeg huuhduud bga yu. Bi naizda hairtai.

Anonymous said...

их хөгжилтэй улсууд юм шиг санагдлаа. Anonymous ийн шүлэг ихэд таалагдав.
( анх хуваарь сонгохдоо энэ ангийг авдаг л байж этр хи хи хи :P )
:))