Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийгмийн хэрэглээний энэ чиг хандлагыг дэмжин, өөрийн ивээл дор “Онлайн худалдааны форум”-ыг нээлттэй зохион байллаа. Уг форум нь Монголын “Үндэсний Дата Төв”-д 2010 оны 04-р сарын 23-ны баасан гарагт амжилттай болж өндөрлөлөө.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж форумын нээлтэд явуулсан илгээлтдээ, “Цахим худалдааны хэлбэрээр зарж борлуулж болохгүй бүтээгдэхүүн, үйлчилгээ гэж үгүй. Үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хувьд ийм арга ажиллагаа ашиг орлогоо өсгөх, хэрэглэгчдийнхээ тоог нэмэх, зардлаа багасгах, бүтээгдэхүүнээ экспортлож гадаад зах зээлд гаргах зэрэг олон давуу талыг олгодог. Худалдан авагчдын хувьд энэ нь хүссэн бараа үйлчилгээгээ хурдан шуурхай авах, дэлгүүр хоршоо хэсэх цаг, зардал гаргахгүй болох, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарын талаар эргэж холбогдоход эрээд олдохгүй гэхгүй хамаагүй амар. Тэгэхээр ийм олон давуу тал, амар хялбар нөхцөлтэй онлайн худалдааг дотооддоо нэвтрүүлэх нь чухамдаа хөгжлийн шаардлага болж байна” гээд ямагт урагш тэмүүлж, шинэ шинэ боломжийг эрэлхийлж, ашиг орлогоо нэмэгдүүлэхийг бизнес эрхлэгчдэд уриалсан юм.
Уг форумд төрийн болон бизнесийн байгууллагуудын төлөөлөл болох томоохон компаниуд оролцсон ба ШУТИС, КтМС-ийг төлөөлж Менежментийн профессорын багийн доктор, дэд профессор Цс.Ганбат, магистр О.Мөнхзул нар оролцож, Цс.Ганбат багш маань “Монгол хэрэглэгчид интернэтийг мэдээлэл олох, онлайн төлбөр хийх болон худлдлан авалт хийх суваг хэмээн хүлээ авч буй зан төлөв, хандалгыг тодорхойлох судалгааын” сэдэвт өөрийн судалгааны ажлын тайланг илтгэж сонирхууллаа.
“Онлайн худалдаа” –ны форум нь дараах салбар хуралдааныг хийж тус бүр зөвлөмж гаргасан болно.
- Салбар хуралдаан А: Хууль, эрхзүй, зохицуулалтын орчинг боловсронгуй болгох, Онлайн төлбөр тооцооны хэрэгслийг хөгжүүлэх
- Салбар хуралдаан Б: Цахим агуулга, цахим үйлчилгээ
- Салбар хуралдаан В: Хүргэлт, шуудангийн үйлчилгээ, хаягжилт
О.Мөнхзул
2 Сэтгэгдэл:
Bagshaa odoogiin baidlaar online hudaldaanii hugjil yamarhu bga talaar sudalgaag haanaas olj avch boloh ve, ene ueiin sudalgaanii baidliig tanias avch bolohuu
@Nandia - Сайн байна уу? Би 2 жилийн өмнө энэ чиглэлийн судалгаа хийж байгаад орхисон. Тийм сайн биш ч гэсэн Монголын хэдэн вэб-н судалгааг хийх гэж оролдсон. Ирээд сонирхож болноо. Энэ жилээс манай мэргэжлийн 2 оюутан хийж байгаа.
Post a Comment