Сайн байцгаана уу? Сайхан амарч байна уу. Шалгалтууд бүгд амжилттай биздээ.
Мэдээллийн системийн менежмент хичээлийн 30 онооны билетийг татав авахаар орууллаа. 30 онооны шалгалт нь дараах бүтэцтэй:
5-6 асуулттай тест
Онолын 4 асуулт
1 зураг тайлбарлах
BPMN загвар зурах
Ямар нэгэн байгууллагын ажилтан амрах хүсэлтээ системээ рүү илгээхэд системээс амрах боломжтой, боломжгүй, мөн боломжтой бол хэзээнээс хэдий хүртэл, хэд хоног амарч болох талаар мэдээлэл илгээдэг процессыг загварчил.
Билет зурагтай татаж авах
Шалгалтын үргэлжлэх хугацаа: 120 ми...
2010-12-23
2010-12-21
Электрон судалгааны блог: Интернэтээр мэдээлэл цуглуулдаг хэрэглэгчдээс авах...
Электрон судалгааны блог: Интернэтээр мэдээлэл цуглуулдаг хэрэглэгчдээс авах...: "Судалгааны зорилго: Монголын хэрэглэгчдээс интернэтийг мэдээлэл цуглуулах зорилгоор хэрхэн хэрэглэдэг болон хэрэглэгчдийн хэрэглэх хүсэл эрм....
2010-12-20
ШАЛГАЛТЫН ХУВААРЬ
BA203 Санхүү бүртгэл, XII/23, 10.00
IM101 Алгоритм програмчлалын үндэс, XII/23, 12.00
EL210 Англи хэл 3, XII/24, 14.00
МТ101 Математик 1, XII/25, 09.00
РМ204 Бизнес төсөл, XII/25, 13.00
РМ102 Микро эдийн засаг, XII/26, 09.00
IM326 Электрон бизнес, XII/26, 14.00
SA206 Компьютерийн сүлжээ 1, XII/26, 10.00
EL310 Мэргэжлийн англи хэл, XII/27, 08.00
IM201 Өгөгдлийн сан, XII/27, 10.00
IM321 Мэдээллийн системийн менежмент, XII/28, 10.00
CS101 Компьютерийн хэрэглээ 1, XII/30, 08.00
IM203 Бизнесийн програмчлал, XII/30, 10...
2010-11-19
IM201: Хэрэг болох материалууд
Beginning SQL Server 2005 For Developers ном татах
Лекц татах
Материал 1 татах
Материал 2 татах
Материал 3 татах
MS SQL 2005 програм татах
CREATE DATABASE skul
ON PRIMARY
( NAME = skul_dat, FILENAME = 'C:\Program Files\Microsoft SQL Server\MSSQL.1\MSSQL\Data\skuldat.mdf', SIZE = 10, MAXSIZE = 50, FILEGROWTH = 5 ),
( NAME = skul1_dat, FILENAME = 'C:\Program Files\Microsoft SQL Server\MSSQL.1\MSSQL\Data\skul1dt.ndf', SIZE = 10, MAXSIZE = 50, FILEGROWTH = 5 ),
LOG ON
( NAME = 'skul_log', FILENAME = 'C:\Program Files\Microsoft SQL Server\MSSQL.1\MSSQL\Data\skullog.ldf', SIZE = 5MB, MAXSIZE = 25MB, FILEGROWTH = 5MB )
GO
IF EXISTS(SELECT TABLE_NAME FROM INFORMATION_SCHEMA.TABLES WHERE TABLE_NAME = 'degree') DROP TABLE degre...
2010-10-26
IM321: Сорил №1-н билет
Сорил авах өдөр: 2010-10-30 Бямба гарагт 12.00 цагаас
Хаана: 209 тоот ангид
Сэдвийн хүрээ: Лекц 1 - 9
Билет бүр онолын 2 асуулт, нэг зурган асуулттай.
Билет татаж авах (Share GoGo)
Билет татаж авах (Share MediaFire)
Амжилт хүс...
2010-10-25
Хичээл сонголт №1
Сайн байцгаана уу МСМ-н 08 кодтой оюутнуудаа.
2010-2011 оны хичээлийн жилийн хаврын улирлын хичээл сонголт нэг эхэлсэн тул бүгд хоцролгүй сонголтоо хийгээрэй. Сонголт хийх хугацаа 10-р сарын 25-наас 29-ний хооронд шүү.
Бүгдээрээ маргааш уулзаж хичээл сонголтоо хамт хийцгээе. Бүх оюутан хичээл сонголт 1-ээ надаар заавал баталгаажууна шүү. Дур мэдэн хичээл сонгохыг хориглоно.
Зөвлөх багш: О.Мөнхз...
2010-10-20
SaveAsPDFandXPS програм
Microsoft Office-д нэмэлтээр суулгадаг SaveAsPDFandXPS проргамыг татаж авахаар орууллаа.
Татаж а...
2010-10-15
Фото зургийн уралдаан

FISS бүлгэмээс "НАМАР ба ЦАГ ХУГАЦАА" сэдэвт фото зургийн уралдаан зарлажээ. Уг тэмцээнд КтМС-ийн багш, оюутнууд оролцох боломжтой. Бүгдээрээ идэвхтэй оролцоорой.
Би лав оролцоно, харин ТА ???
(Зурган дээр дарж томруулан үзэх боломжтой)
(Зурган дээр дарж томруулан үзэх боломжто...
2010-10-08
2010-09-27
Оюутан та бүхнийг ажилд урьж байна
"Интерактив Би Ай" ХХК нь идэвх санаачлагатай, хувийн чадавхи сайтай, өөргийгөө хөгжүүлэх сонирхолтой оюутнуудад онолын дагуу олж авсан мэдлэгээ баталгаажуулах, ажиллаж туршлагажин, Монголын хөдөлмөрийн зах зээлд чадварлаг боловсон хүчин болоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор ажиллаж байна. Оюутнуудад дараах хоёр чиглэлээр хамтран ажиллах боломж олгож байна.
Үүнд:
А. Гуравдугаар курсын оюутнуудад
Үйлдвэрийн дадлага хийх
Цалинтай дадлага хийх
Зуны амралтаараа ажиллах
Хичээлийн бус чөлөөт цагаар ажиллах
Б. Дөрөвдүгээр курс буюу төгсөх курсын оюутнуудад
Дипломын обьектоор "Интерактив Би Ай" ХХК-ийг сонгох
Дөрөвдүгээр курст суралцах хугацаанд хагас цагаар ажиллаж байгаад төгсөөд үндсэн ажилтан болох
Гэрээт ажилтнаар ажиллах
Бүрдүүлэх материал
Анкет
Оюутны дүнгийн хуудас
Сургуулийн...
2010-09-24
IM201 Beginning Database Design (Ном)
Beginning Database Design
Татах 1 (MediaFire) Татах (GoGo)
Relational Database And Entity-Relationship Modeling: A Primer
Татах 2 (MediaFire) Татах (Go...
2010-09-07
Инсэпшн
Тэнгис кино театрт гарч байгаа ИНСЭПШН киног өнөөдөр (2010/9/7) ангиараа үзлээ. Үнэхээр сонирхолтой төгсгөл нь бодит амьдрал уу? зүүд үү? гэсэн асуулт үлдээсэн гоё кино байсан.
Киногоо дуусгаад Түвшин, Соко, Лхагваа, Өнөрөө бид тав киноны төгсгөлийн талаар ярилцаж жижигхэн маргаан үүсгэсэн нь надад үнэхээр сонирхолтой байлаа. Маргааныг тайлахын тулд нэг өдөр бүгдээрээ энэ киног дахин үзэх санал гаргаж байна (үнэгүй). Дараагийн кино хэзээ, ямар кино байх бол?
Кино үзсэн: Цэнд-Аюуш, Жаргалмаа, Ундармаа, Гэрэлээ, Тука, Нямцэцэг, Цэндсүрэн, Соко, Түвшин, Лхагваа, Өнөрөө, Мөнгөнчимэг & Мөнхзул
...
2010-08-26
Магистрын элсэлт эхэллээ
ШУТИС, КтМС-н магистрын элсэлт эхэлсэн байна. Бүртгэл ШУТИС, КтМС 414 тоот өрөөнд явагдаж байна.
Бүрдүүлэх материал
Иргэний үнэмлэх, хуулбарын хамт (батлуулсан)
Бакалаврын диплом, хуулбарын хамт (батлуулсан)
3х4 хэмжээтэй цээж зураг хоёр хувь
Бүртгэлийн хураамж (99073600 дугаараас лавлах)
Шалгалт
Гадаад хэл 9-р сарын 4-нд 10:00 цагаас ШУТИС-н байранд
Компьютер 9-р сарын 4-нд 12:00 цагаас ШУТИС-н байранд
Ярилцлага 9-р сарын 6-нд 12:00 цагаас КтМС, 310 тоот танхимд тус тус болно.
Төлбөр
1 кредит нь 37852 төгрөг...
2010-08-11
Оюутнуудаа хичээл эхэллээ (Зассан)
Оюутнуудаа бүгдээрээ сайхан амарсан уу? Би сайхан амарлаа. Зун ч сайхан өнгөрлөө.
За тэгэхээр та хэдэд сургалтын төлбөр болон хичээл хэзээ эхлэх талаар зарим нэг мэдээлэл өгөх гэсэн юмаа.
Сургалтын төлбөр
1, 2-р курсын оюутнууд: Нэг кредит нь 37100 төгрөг
3 ба түүнээс дээш курс нь: Нэг кредит нь 35950 төгрөг
Дотуур байрны төлбөр
Нэг сар нь 20000 төгрөг
Хичээл сонголт: 2010 оны 8 дугаар сарын 23-наас эхлэн вэбээр хийнэ, хичээл 2010 оны 8 дугаар сарын 30-нд эхэлнэ.
Шинэ оюутны бүртгэл 2010 оны 8 дугаар сарын 18-наас тус тус эхлэх юм байна.
Бүгдэд нь амжилт хүсь...
2010-06-24
Дадлага хийж байгаа оюутнуудын анхааралд
Мэдээллийн системийн менежмент мэргэжлийн дадлага хийж байгаа нийт оюутнууд анхаарлаа нааш нь хандуулна уу!!!
2010 оны 06-р сарын 28-ны ДАВАА гарагт 14.00 цаг хүртэл дараах бичиг баримтуудыг бүрдүүлэн ирж уулзана уу. Уулзалтанд ирээгүй тохиолдолд шууд W үнэлгээ тавих болно.
Төлбөр төлсөн баримт
Дадлагын удирдамж (байгууллагын удирдагчаар баталгаажсан)
Дадлагын гэрээ
График төлөвлөгөө
Хүндэтгэсэн. Магистр О.Мөнхз...
2010-05-25
Зуны даалгавар
Мэдээллийн системийн менежментийн 1, 2, 3-р курсын оюутнууд зуны амралтаараа дараах сэдвүүдийг судалсан байна.
1-р курс
Database design
Database management systems
Java (туршиж үзэх)
English language
2, 3-р курс
New Information technologies
SaaS (Software as a Service)
Service oriented architectures
Business Process Management (BPM Initiative)
Data management
Business Intelligence (Master Data Management)
Data warehouse , Data mining
Data migration
Data storage devices (RAID, File& content solutions, virtual tape and virtualization)
Optimize Information management strategy
Татах материалууд:
Java-н ном татах-1
Java-ном татах-2
Database management systems-ном татах-1
Database management systems-ном татах-2
Database management systems-илтгэл татах-3
...
2010-05-17
Ажлын анхны гарааг бэлэглэсэн та нартаа баярлалаа
2008 оны 8-р сарын 25-ны тэр өдрийг би ерөөс мартдаггүй юм. Учир нь ажилдаа орсон анхны өдөр, анх багшийн ширээний ард сууж анх та нартайгаа танилцаж билээ. Тэр өдөр Ганбат багш маань хичээл орох байсан ч шалтгааны улмаас ороогүй би орлож та нартай танилцаж байсан. Тэр үед ямар ч заавар зөвлөгөө авалгүй шууд л үзэг цаас бариад 402 тоот анги руу яваад очсон. Тэгээд ширээгээ тулж зогсож байгаад намайг тэр гэдэг гээд л өөрийгөө танилцуулж хэлсэн юмдаг. Яг энэ үед гар минь салганаж, хоолой чичирч, нүүр рүү халуу дүйгээд их л сандарч билээ. Одоо бодоход өөрийгөө танилцуулахад юунд нь тэгтлээ сандардаг байнаа...
За одоо сэтгэлд тод үлдсэн анхны гэх дурсамжуудаа бичье.
Анх загнасан оюутан Б.Ундрал (114)
Тэр үед Ундрал маань анхны хүүхдээ гэдсэндээ тээчихсэн байж билээ. Надтай уулзаад багшаа би...
2010-05-15
МСМ-нхны дотны найз
Миний бие энэхүү сонирхолтой ч юмшиг, сонин ч юмшиг түүхийн талаар та бүхэнд өгүүлэх гэж байгаадаа баяртай байна. Яг энэ агшинд өгүүлэх гэж буй энэ хөгжилтэй бяцхан өгүүлэгт минь оролцон, гол дүрийг бүтээлцсэн туранхай ч гэсэн хүчтэй, турьхан ч гэсэн үзэсгэлэнтэй дотны найзууддаа баярлалаа...
Намайг оюутан байхад манай ангийнхан 1, 1 найзтай байлаа. Тэр найзтайгаа хамт байхын тулд найзындаа, бүр тэр байтугай сургууль дээр ч хамаагүй хонодог байлаа. Бас болоогүй ээ түүнийгээ өмчилчиж, хоорондоо булаалдана гээч...
Одоо нөгөө хуучин найз маань төгсрөөд, толгойгоо аймаар цэнэглээд дээр нь өнгө ороод ёстой л, нөгөө хувцсаа өмсөөд сайхан болчихсон гэжугаа. Гэвч МСМ-нхэн түүнийг нээх тоохоо больчихсон байна лээ. Учир нь МСМ-нхэн найз залуу, найз охинтой болцгоочихсондоо л гол нь байгаа юм....
2010-04-27
"Онлайн худалдаа" форум
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийгмийн хэрэглээний энэ чиг хандлагыг дэмжин, өөрийн ивээл дор “Онлайн худалдааны форум”-ыг нээлттэй зохион байллаа. Уг форум нь Монголын “Үндэсний Дата Төв”-д 2010 оны 04-р сарын 23-ны баасан гарагт амжилттай болж өндөрлөлөө.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж форумын нээлтэд явуулсан илгээлтдээ, “Цахим худалдааны хэлбэрээр зарж борлуулж болохгүй бүтээгдэхүүн, үйлчилгээ гэж үгүй. Үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хувьд ийм арга ажиллагаа ашиг орлогоо өсгөх, хэрэглэгчдийнхээ тоог нэмэх, зардлаа багасгах, бүтээгдэхүүнээ экспортлож гадаад зах зээлд гаргах зэрэг олон давуу талыг олгодог. Худалдан авагчдын хувьд энэ нь хүссэн бараа үйлчилгээгээ хурдан шуурхай авах, дэлгүүр хоршоо хэсэх цаг, зардал гаргахгүй болох, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарын талаар...
2010-04-19
Монгол хэл
Бямбын Ринчен
Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч,Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!Урьдын бэрх цагт улс монголын хэт заяагУйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн,Өөдлөн дэвжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн,Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл!Мөрөн гол цутгалант, ширгэшгүй их далай мэт,Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч,Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалтХөгжим мэт яруу баясгалант монгол хэл минь!Өсөх наснаас өтлөх насан хүртэл чам юугаан судлан,Өдөр бүр үгсий эрдэний чинь баярлан түүнэм.Түмэн түмэн үеийн оюун билгийн үлэмж сангийн үүдий чиньТүлхэх бүр сэтгэл сэргэн, магнайн үрчлээ тэнийнэм!Түгшүүрт бэрхийг даван туулсан баатар түмний миньТүвшнээ...
2010-04-09
Эдийн засаг, менежментийн салбарын багш нарын эрдэм шинжилгээний хурлын хөтөлбөр
09.00 - 09.10
Хурлын нээлт: Эдийн засаг, менежментийн салбарын эрхлэгч док.профессор Г.Батхүрэл үг хэлнэ
09.15 - 15.00 Илтгэл хэлэлцүүлнэ.
"Шинэ зууны Монголын менежментийн философийн загвар боловсруулах аргазүйн зарим асуудал" Илтгэгч: Г.Батхүрэл /док.проф/
"Менежментийн орчин үеийн чиг хандлага ба инноваци" Илтгэгч: Л.Оюунцэцэг /док.проф/
"Эдийн засгийн онолын шинэ хандлагууд" Илтгэгч: Б.Баттүвшин /магисрт/
"Экологийн менежмент ба эдийн засагт гарч буй бэрхшээлийг шийдвэрлэх арга зам" Илтгэгч: Л.Отгонцэцэг /док.дэд проф/
"Зогсонги байдлаас урагшилах нь" Илтгэгч: Л.Батгэрэл /доктор/
"Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн тулгамдсан зарим асуудал" Илтгэгч: Д.Ганболд /магистр/, Ц.Баярцог /магистр/
"Үйл ажиллагааны бүрэн зардлыг тооцох, шинжлэх шинэ хандлага" Илтгэгч: Б.Энхтуяа /док.дэд проф/
"Үнэт...
2010-03-30
Р.Чойном
Орчлонд
Олон хүн мэндэлж,
Орчлонг
Олон хүн гэтэлж
Орлого зарлага хоёр шиг
Ургах мөхөх хоёр шиг
Амсхийхгүй
Алаглах юм даа!
Даанч гарзтай хүмүүс
Дараа дараагаараа явчих юм,
Огт хэрэггүй хүмүүс ч
Олон мянгаараа төрөх юм,
Үхэх ч яамай, төрөхийг л
Үр дүнтэй болгомоор юм.
1966 - VII - ...
2010-03-21
"Эрдмийн шувуу" эрдэм шинжилгээний VIII бага хурал амжилттай болж өнгөрлөө

Монголын их дээд сургуулиудын дунд зохиогддог ШУТИС-ийн Компьютерийн техник, менежментийн сургууль /КТМС/-ийн Менежментийн багийн профессор Док/Ph.D/., проф. Х.Пүрэвдагвын санаачилсан “Эрдмийн шувуу” шилжин явах цомын төлөө оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг 2001 оноос хойш жил бүр зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэхүү арга хэмжээ нь цар хүрээ, ач холбогдолоороо Монгол улсын Эдийн засаг, менежментийн мэргэжлээр суралцагч оюутан залуусын хувьд томоохонд тооцогддог.
Энэ жил 8 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа уг арга хэмжээ нь “Байгууллагын эдийн засаг, менежментийн тулгамдсан асуудал” сэдвийн хүрээнд боллоо. Оюутны эрдэм...
2010-01-12
Завгүй боллоо
Хичээл амарчихсан, шалгалтууд дуусчихсан, мастераа ч төгсчихлөө ....
Ингээд л завтай боллоо доо гэж бодож байтал дараа дараагийн давхардсан их ажил ундраад л гараад ирдэг юм байжээ. Эдгээрээс дурдвал:
Багш нарын баярын тэмцээний бэлтгэл: Өдөр бүр зааланд /КтМС/
Багшлах зарын дагуу шалгалт өгөх: 1-р сарын 14-нөөс 16-ны өдрүүдэд /Төв ТИС/
Багшлах эрхийн үнэмлэх олгох сургалт: 1-р сарын 11-нээс 22-ны өдрүүдэд /Төв ТИС/
Багш нарын баярын тэмцээн: Бараг л энэ амралтын өдрөөр болно байхаа /Төв ТИС/
ЭЗК-ийн нэрэмжит тэмцээн: 1-р сарын 22-ноос 24-ны өдрүүдэд /КтМС/
...
За ингээд өвлийн амралт дуусчихна даа. Энд дурдаагүй хэд хэдэн ажил бас байгаа. Сургуультай холбоотой. Бүх ажил давхардчихсан хэхэ. Энэ биеэ 2 заримдаа 3 хуваах хэрэгтэй болж байх шиг...
Амжуулна даа гэж :)
Update 2010.01.16
Багшлах...
2010-01-11
"Эрдмийн шувуу" эрдэм шинжилгээний VIII бага хурлын удирдамж
Их дээд сургуулийн эдийн засаг, менежментийн мэргэжлийн оюутнуудын дунд зарласан “Байгууллагын эдийн засаг, менежментийн тулгамдсан асуудал” сэдэвт “Эрдмийн шувуу” цомын төлөөх оюутны эрдэм шинжилгээний VIII бага хурлын удирдамж
Уралдааны зорилго
Их дээд сургуулийн Эдийн засаг, менежментийн мэргэжлээр суралцагч оюутнуудыг судалгаа шинжилгээний ажилд дадлагажуулах, практик дадлага олгох, бие даан шийдвэр гаргах чадвар эзэмшүүлэх, эрдэм шинжилгээний ажлыг урамшуулан дэмжснээр оюутны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийг нь сайжруулахад уралдааны зорилго оршино.
Эрдэм шинжилгээний бүтээлд тавигдах ерөнхий шаардлага
Монголын үндэсний үйлдвэрлэл, бизнесийн салбарыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлууд, шийдвэрлэх арга зам, хүлээгдэж байгаа үр дүнгийн асуудлыг хөндсөн...