2009-12-18

КтМС-чүүд дархлаа сайтай

КтМС-ийн багш, оюутан, ажилтан албан хаагчид цөм дархаа сайтай болж байх шиг байнаа. Учир нь тэдний ажиллаж, амьдарч, сурч байгаа орчин нь дэндүү гэхэд бүр дэндүү хүйтэн. Хүйтэн орчинд дассан хэн боловч ханиад томуу элбэг байгаа энэ үед өвчнөөс хол өнгөрөх бололтой шүү. (Жаахан хошигночихлоо)

КтМС-ийн хамгийн хүйтэн цэг нь 209 тоот багшийн өрөө болон хичээлийн танхим. За тэгээд энэ өрөө чинь сургуулийн жижүүрийн цэгээс ч хүйтэн (үүднээс ч). 209-д их хичээл ордог болон 209-д суудаг багш ханиад хүрвэл дулаан ортол эдгэхгүй гэдэгт би 100% итгэлтэй байна.

Миний хувьд сүүлийн 2 өдөр өрөөндөө жаахан суугаад голдоо ортлоо даараад өнөө өглөө сэрэхэд хоолой маш хүчтэй өвдөж, хамар битүүрсэн байх юмаа. За тэгээд тэр дор нь арга хэмжээ авч хамартаа цацлага цацаж, ханиадны эм уулаа. Юу болохыг нь хүлээж л байхаас даа.

Ханиад хүрсэндээ бухимдаад энэхүү бичлэгийг бичлээ.

2 Сэтгэгдэл:

bataha said...

Одоо бараг тийм болж байгаа байх шүү. Би бас өрөөндөө суугаад голдоо ортол даарч байгаа.
Түрүү жил филисофийн багш 204 орж байхад ханиад хүрчээд төв ТИС дээр ийм байдаггүй. Бараг шорт подболктой өвөлждөг гээл яриад байсан.
Болд-Эрдэнэ багш бол сурчихсан. Өрөөндөө нэг тэнн тавьчаал хиншүү ханхлуулаад сайхан байдаг байх. Ямар тог мог гэж санаа зовхийн биш. Дулааныг нь хасаад байхаар нь тогноос нь хороож байгаа нь тэр. КК. Өөрөө бол одоо дээр бичсэнээр дулаан орхоос нааш идгэхээс өнгөрсийн байшд тэ. :-)
удахгуй өрөөндөө тэнн тавьнаа. Бүр хоёрыг тавьж авнаа гэж.

Ulzii said...

209ch arai dendvv hviten yum bnlee bi 1-r kvrs bolhoor sayhan l orj vzsen yg sain huldsun zairmag bolj garch irhee shahsan