2009-11-11

Төслийн менежментэд хэрэглэгдэх програм хангамж

Одоо үед төрөл бүрийн боломжтой өөр өөр платформ дээр ажиллах төслийн менежментэд ашиглагдах олон төрлийн програм хангамжууд байна. Эдгээр програм хангамжууд нь төслийн менежерийн төсөлд гүйцэтгэх олон төрлийн үүрэгт дэмжлэг болж сонголт хийж, төлөвлөгөө гаргах, хяналт тавих, эрсдэлийг удирдах гэх зэрэгт хэрэглэгдэж байна. Хүснэгттэй ажилладаг програмууд нь төслийн менежментийн хамгийн өргөн хэрэглэгддэг програмуудын нэг юм. Ийм төрлийн програмууд нь сурахад хялбар, үнэ багатай, ихэвчлэн ерөнхий зориулалтын байдаг. Төслийн менежментийн процессуудыг дүрслэх боломжтой.

Төслийн менежментэд хэрэглэгддэг төслийн хуваарь гаргадаг, төслийн явцыг тайлагнадаг гэх мэт үйлдлийг хийдэг програм хангамжууд байдаг. Эдгээр програм хангамжууд нь онцлогуудаасаа хамаараад хэд хэдэн ангилалд хуваагдаж болно.
  • Нэг хэрэглэгч эсвэл олон хэрэглэгчийн програм
  • Зөвхөн нэг төсөлд зориулагдсан програм уу? эсвэл олон төрөлд зориулагдсан програм уу? гэж
  • Ямар үйлдлийн системд зориулагдсан
  • Хэрэглэгчийн интерфейсээр
  • Import, export хийх боломжтой эсэх
  • Өгөгдлийн хандалтаар
  • Ямар төрлийн хангамжтай вэ? гэх мэт
Өргөн хэрэглэгддэг төслийн менежментийн програмууд
Open source software – Нээлттэй програм хангамж
Сүүлийн үеийн програмчлалын технологид шинээр гарч байгаа өмнө хийгдсэн кодыг ашиглах явдал нэлээд дэлгэрч байгаа. Нээлттэй програм хангамжийн кодуудыг ашиглахдаа түүнийг сайжруулах, нэмэгдүүлэх боломжоор бүрэн хангагдсан байна. Нээлттэй програм хангамж нь ямар нэгэн лицинз, дугаар, код, худалдаж авах хүн, гарын үсэг зурагдах зүйл байхгүй. Тэгэхдээ ямар нэгэн дэмжлэг байхгүй. Үүнийг ашиглаад хэмнэлт хийнэ гэдэг нь бодит зүйл биш. Нээлттэй програм хангамжийг чухал төсөл (програм хангамж)-д кодыг шууд ашиглахад тохиромжгүй. Энэ нь хэрэглэгчдэд зориулсан эцсийн бүтээгдэхүүн биш юм. Төслийн менежментийн бүрэн хэлбэрийн нээлттэй програмууд:
Microsoft Office Project 2007 номнууд:

1 Сэтгэгдэл:

Anonymous said...

багшаа баярлалаа хайж байсан юмаа эндээс олчихлоо