~~~ МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН МЕНЕЖМЕНТ ~~ НИЙТ ОЮУТНУУДДАА СУРЛАГА, ХӨДӨЛМӨРИЙН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ ~~~

2010-05-25

Зуны даалгавар

Мэдээллийн системийн менежментийн 1, 2, 3-р курсын оюутнууд зуны амралтаараа дараах сэдвүүдийг судалсан байна. 1-р курс Database design Database management systems Java (туршиж үзэх) English language 2, 3-р курс New Information technologies SaaS (Software as a Service) Service oriented architectures Business Process Management (BPM Initiative) Data management Business Intelligence (Master Data Management) Data warehouse , Data mining Data migration Data storage devices (RAID, File& content solutions, virtual tape and virtualization) Optimize Information management strategy Татах материалууд: Java-н ном татах-1 Java-ном татах-2 Database management systems-ном татах-1 Database management systems-ном татах-2 Database management systems-илтгэл татах-3 ...

2010-05-17

Ажлын анхны гарааг бэлэглэсэн та нартаа баярлалаа

2008 оны 8-р сарын 25-ны тэр өдрийг би ерөөс мартдаггүй юм. Учир нь ажилдаа орсон анхны өдөр, анх багшийн ширээний ард сууж анх та нартайгаа танилцаж билээ. Тэр өдөр Ганбат багш маань хичээл орох байсан ч шалтгааны улмаас ороогүй би орлож та нартай танилцаж байсан. Тэр үед ямар ч заавар зөвлөгөө авалгүй шууд л үзэг цаас бариад 402 тоот анги руу яваад очсон. Тэгээд ширээгээ тулж зогсож байгаад намайг тэр гэдэг гээд л өөрийгөө танилцуулж хэлсэн юмдаг. Яг энэ үед гар минь салганаж, хоолой чичирч, нүүр рүү халуу дүйгээд их л сандарч билээ. Одоо бодоход өөрийгөө танилцуулахад юунд нь тэгтлээ сандардаг байнаа... За одоо сэтгэлд тод үлдсэн анхны гэх дурсамжуудаа бичье. Анх загнасан оюутан Б.Ундрал (114) Тэр үед Ундрал маань анхны хүүхдээ гэдсэндээ тээчихсэн байж билээ. Надтай уулзаад багшаа би...

2010-05-15

МСМ-нхны дотны найз

Миний бие энэхүү сонирхолтой ч юмшиг, сонин ч юмшиг түүхийн талаар та бүхэнд өгүүлэх гэж байгаадаа баяртай байна. Яг энэ агшинд өгүүлэх гэж буй энэ хөгжилтэй бяцхан өгүүлэгт минь оролцон, гол дүрийг бүтээлцсэн туранхай ч гэсэн хүчтэй, турьхан ч гэсэн үзэсгэлэнтэй дотны найзууддаа баярлалаа... Намайг оюутан байхад манай ангийнхан 1, 1 найзтай байлаа. Тэр найзтайгаа хамт байхын тулд найзындаа, бүр тэр байтугай сургууль дээр ч хамаагүй хонодог байлаа. Бас болоогүй ээ түүнийгээ өмчилчиж, хоорондоо булаалдана гээч... Одоо нөгөө хуучин найз маань төгсрөөд, толгойгоо аймаар цэнэглээд дээр нь өнгө ороод ёстой л, нөгөө хувцсаа өмсөөд сайхан болчихсон гэжугаа. Гэвч МСМ-нхэн түүнийг нээх тоохоо больчихсон байна лээ. Учир нь МСМ-нхэн найз залуу, найз охинтой болцгоочихсондоо л гол нь байгаа юм....
Page 1 of 3512345Next