Одоо үед төрөл бүрийн боломжтой өөр өөр платформ дээр ажиллах төслийн менежментэд ашиглагдах олон төрлийн програм хангамжууд байна. Эдгээр програм хангамжууд нь төслийн менежерийн төсөлд гүйцэтгэх олон төрлийн үүрэгт дэмжлэг болж сонголт хийж, төлөвлөгөө гаргах, хяналт тавих, эрсдэлийг удирдах гэх зэрэгт хэрэглэгдэж байна. Хүснэгттэй ажилладаг програмууд нь төслийн менежментийн хамгийн өргөн хэрэглэгддэг програмуудын нэг юм. Ийм төрлийн програмууд нь сурахад хялбар, үнэ багатай, ихэвчлэн ерөнхий зориулалтын байдаг. Төслийн менежментийн процессуудыг дүрслэх боломжтой.
Төслийн менежментэд хэрэглэгддэг төслийн хуваарь гаргадаг, төслийн явцыг тайлагнадаг гэх мэт үйлдлийг хийдэг програм хангамжууд байдаг. Эдгээр програм хангамжууд нь онцлогуудаасаа хамаараад хэд хэдэн ангилалд хуваагдаж болно....