КтМС-ийн багш, оюутан, ажилтан албан хаагчид цөм дархаа сайтай болж байх шиг байнаа. Учир нь тэдний ажиллаж, амьдарч, сурч байгаа орчин нь дэндүү гэхэд бүр дэндүү хүйтэн. Хүйтэн орчинд дассан хэн боловч ханиад томуу элбэг байгаа энэ үед өвчнөөс хол өнгөрөх бололтой шүү. (Жаахан хошигночихлоо)
КтМС-ийн хамгийн хүйтэн цэг нь 209 тоот багшийн өрөө болон хичээлийн танхим. За тэгээд энэ өрөө чинь сургуулийн жижүүрийн цэгээс ч хүйтэн (үүднээс ч). 209-д их хичээл ордог болон 209-д суудаг багш ханиад хүрвэл дулаан ортол эдгэхгүй гэдэгт би 100% итгэлтэй байна.
Миний хувьд сүүлийн 2 өдөр өрөөндөө жаахан суугаад голдоо ортлоо даараад өнөө өглөө сэрэхэд хоолой маш хүчтэй өвдөж, хамар битүүрсэн байх юмаа. За тэгээд тэр дор нь арга хэмжээ авч хамартаа цацлага цацаж, ханиадны эм уулаа. Юу болохыг...