Орчлонд
Олон хүн мэндэлж,
Орчлонг
Олон хүн гэтэлж
Орлого зарлага хоёр шиг
Ургах мөхөх хоёр шиг
Амсхийхгүй
Алаглах юм даа!
Даанч гарзтай хүмүүс
Дараа дараагаараа явчих юм,
Огт хэрэггүй хүмүүс ч
Олон мянгаараа төрөх юм,
Үхэх ч яамай, төрөхийг л
Үр дүнтэй болгомоор юм.
1966 - VII - ...
2010-03-30
2010-03-21
"Эрдмийн шувуу" эрдэм шинжилгээний VIII бага хурал амжилттай болж өнгөрлөө

Монголын их дээд сургуулиудын дунд зохиогддог ШУТИС-ийн Компьютерийн техник, менежментийн сургууль /КТМС/-ийн Менежментийн багийн профессор Док/Ph.D/., проф. Х.Пүрэвдагвын санаачилсан “Эрдмийн шувуу” шилжин явах цомын төлөө оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг 2001 оноос хойш жил бүр зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэхүү арга хэмжээ нь цар хүрээ, ач холбогдолоороо Монгол улсын Эдийн засаг, менежментийн мэргэжлээр суралцагч оюутан залуусын хувьд томоохонд тооцогддог.
Энэ жил 8 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа уг арга хэмжээ нь “Байгууллагын эдийн засаг, менежментийн тулгамдсан асуудал” сэдвийн хүрээнд боллоо. Оюутны эрдэм...