~~~ МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН МЕНЕЖМЕНТ ~~ НИЙТ ОЮУТНУУДДАА СУРЛАГА, ХӨДӨЛМӨРИЙН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ ~~~

2010-01-12

Завгүй боллоо

Хичээл амарчихсан, шалгалтууд дуусчихсан, мастераа ч төгсчихлөө .... Ингээд л завтай боллоо доо гэж бодож байтал дараа дараагийн давхардсан их ажил ундраад л гараад ирдэг юм байжээ. Эдгээрээс дурдвал: Багш нарын баярын тэмцээний бэлтгэл: Өдөр бүр зааланд /КтМС/ Багшлах зарын дагуу шалгалт өгөх: 1-р сарын 14-нөөс 16-ны өдрүүдэд /Төв ТИС/ Багшлах эрхийн үнэмлэх олгох сургалт: 1-р сарын 11-нээс 22-ны өдрүүдэд /Төв ТИС/ Багш нарын баярын тэмцээн: Бараг л энэ амралтын өдрөөр болно байхаа /Төв ТИС/ ЭЗК-ийн нэрэмжит тэмцээн: 1-р сарын 22-ноос 24-ны өдрүүдэд /КтМС/ ... За ингээд өвлийн амралт дуусчихна даа. Энд дурдаагүй хэд хэдэн ажил бас байгаа. Сургуультай холбоотой. Бүх ажил давхардчихсан хэхэ. Энэ биеэ 2 заримдаа 3 хуваах хэрэгтэй болж байх шиг... Амжуулна даа гэж :) Update 2010.01.16 Багшлах...

2010-01-11

"Эрдмийн шувуу" эрдэм шинжилгээний VIII бага хурлын удирдамж

Их дээд сургуулийн эдийн засаг, менежментийн мэргэжлийн оюутнуудын дунд зарласан “Байгууллагын эдийн засаг, менежментийн тулгамдсан асуудал” сэдэвт “Эрдмийн шувуу” цомын төлөөх оюутны эрдэм шинжилгээний VIII бага хурлын удирдамж Уралдааны зорилго Их дээд сургуулийн Эдийн засаг, менежментийн мэргэжлээр суралцагч оюутнуудыг судалгаа шинжилгээний ажилд дадлагажуулах, практик дадлага олгох, бие даан шийдвэр гаргах чадвар эзэмшүүлэх, эрдэм шинжилгээний ажлыг урамшуулан дэмжснээр оюутны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийг нь сайжруулахад уралдааны зорилго оршино. Эрдэм шинжилгээний бүтээлд тавигдах ерөнхий шаардлага Монголын үндэсний үйлдвэрлэл, бизнесийн салбарыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлууд, шийдвэрлэх арга зам, хүлээгдэж байгаа үр дүнгийн асуудлыг хөндсөн...
Page 1 of 3512345Next