2010-03-30

Р.Чойном

Орчлонд
Олон хүн мэндэлж,

Орчлонг
Олон хүн гэтэлж

Орлого зарлага хоёр шиг
Ургах мөхөх хоёр шиг

Амсхийхгүй
Алаглах юм даа!

Даанч гарзтай хүмүүс
Дараа дараагаараа явчих юм,

Огт хэрэггүй хүмүүс ч
Олон мянгаараа төрөх юм,

Үхэх ч яамай, төрөхийг л
Үр дүнтэй болгомоор юм.

1966 - VII - 21

2010-03-21

"Эрдмийн шувуу" эрдэм шинжилгээний VIII бага хурал амжилттай болж өнгөрлөө




Монголын их дээд сургуулиудын дунд зохиогддог ШУТИС-ийн Компьютерийн техник, менежментийн сургууль /КТМС/-ийн Менежментийн багийн профессор Док/Ph.D/., проф. Х.Пүрэвдагвын санаачилсан “Эрдмийн шувуу” шилжин явах цомын төлөө оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг 2001 оноос хойш жил бүр зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэхүү арга хэмжээ нь цар хүрээ, ач холбогдолоороо Монгол улсын Эдийн засаг, менежментийн мэргэжлээр суралцагч оюутан залуусын хувьд томоохонд тооцогддог.
Энэ жил 8 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа уг арга хэмжээ нь Байгууллагын эдийн засаг, менежментийн тулгамдсан асуудал” сэдвийн хүрээнд боллоо. Оюутны эрдэм шинжилгээний бага хурал нь хоёр үе шаттай, хоёр салбар хуралдаантай зохион байгуулагдсан.
1-р шатны шалгаруулалт нь 2010 оны 3–р сарын 15-ны өдөр дүнгээ гаргасан. Уралдаанд 12 их дээд сургуулийн 90 оюутны, 50 багшийн удирдсан 56 илтгэл оролцсоноос 2-р шатны шалгаруулалтанд 10 илтгэлийг шалгарсан.
2-р шатны шалгаруулалт 2010 оны 3-р сарын 20-ны Бямба гаргийн 10.00 цагт КТМС-ийн хичээлийн 205 тоот танхимд зохион байгуулагдаж, 3 их дээд сургуулийн 24 оюутны, 13 багшийн удирдсан 10 илтгэл хэлэлцэгдлээ. Энэ шатанд МУИС-ийн Эдийн засгийн сургууль /МУИС-ийн ЭЗС/, Санхүү эдийн засгийн дээд сургууль /СЭЗДС/, ШУТИС-ийн Компьютерийн техник, менежментийн сургуулийн оюутнуудын илтгэл шалгарч үлдсэн юм.

Тэргүүн байранд ШУТИС-ийн КТМС-ийн багш магистр О.Мөнхзулын удирдсан оюутан Г.Болорчимэг, Э.Уянга, Э.Жүгдэрнамжил, Д.Бямбажаргал нарын “Цахим компани бий болох үзэгдэл” сэдэвт илтгэл;

2-р байранд Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Док/Ph.D/., проф Ц.Батсүх, багш магистр Д.Гансүлд нарын удирдсан оюутан П.Буянхишиг, Г.Байгалмаа, Б.Санжидмаа нарын “Эдийн засгийн өсөлт ба засгийн газрын хэмжээ” сэдэвт илтгэл; ШУТИС-ийн КТМС-ийн профессор Док/Ph.D/., проф. Х.Пүрэвдагвын удирдсан оюутан Э.Өнөрцэцэг, Э.Ганзориг нарын “Байгууллагын менежментийг шинэчлэх зарим асуудал” сэдэвт илтгэл;
3-р байранд МУИС-ийн ЭЗС-ийн тэргүүлэх профессор Док/Ph.D/., проф. А.Ганзоригийн удирдсан оюутан Г.Халиунаагийн “Хөрөнгийн зах зээлийн эрсдлийн шинжилгээ” сэдэвт илтгэл; МУИС-ийн ЭЗС-ийн тэргүүлэх профессор Док/Ph.D/., проф. А.Ганзоригийн удирдсан МУИС-ийн ЭЗС, СЭЗДС-ийн оюутан Ч. Тогтохцэрэн, Л.Энх-Амгалан, Г.Отгончимэг нарын хамтарсан “Хувьцаат компани болон салбаруудын хөрөнгө оруулалтанд нөлөөлөгч хүчин зүйслийн шинжилгээ” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарлаа.
  • 1-р байр нэг “Эрдмийн шувуу” цом, диплом, 650000 төгрөг,
  • 2-р байр хоёр диплом тус бүр 150000 төгрөг, үнэ бүхий зүйл,
  • 3-р байр хоёр тус бүр диплом, 100000 төгрөг, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа. Бусад 5 илтгэлүүд нь тусгай байрын шагнал болох өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнууллаа.
Ерөнхий ивээн тэтгэгчээр “FSCo” ХХК, “Гурван тулга групп” ХХК, ШУТИС-ийн Компьютерийн техник, менежментийн сургууль ажилласан ба эдгээр байгууллагууддаа талархал илэрхийлье. Мөн тус арга хэмжээнд МУИС-ийн ЭЗС, СЭЗДС, ХААИС-ийн ЭЗБС, Сэрүүлэг дээд сургууль, ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд болох Компьютерийн техник, менежментийн сургууль, Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургууль, Мэдээлэл холбоо, технологийн сургууль, Механик инженерийн сургууль, Эрчим хүчний инженерийн сургууль, Хүнсний инженер биотехнологийн сургууль, Барилгын инженер, арихетиктурын сургууль, Уул уурхайн инженерийн сургуулиуд идэвхтэй оролцов.
Оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг ШУТИС-ийн КТМС-ийн Менежментийн профессорын баг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн шалгаруулах бүрэлдэхүүний комиссийн даргаар ШУТИС-ийн КТМС-ийн менежментийн багийн профессор Док/Ph.D/, проф Х.Пүрэвдагва, комиссийн дэд даргаар “FSCo” ХХК-ийн ерөнхий захирал, “Залуу судлаач” сангийн тэргүүн Д.Жаргалсайхан, комиссийн гишүүд ”Улаанбаатар хивс” ХК-ний Гүйцэтгэх захирал Док/Ph.D/, Д.Мөнхжаргал, ”Гурван тулга групп” ХХК-ний Захирал Б.Отгонзул, “Монголын ажил олгогч эздийн холбоо”-ны зөвлөх Док/Ph.D/, проф С.Баатар, Док/Ph.D/,проф Б.Цэрэндорж, нар байлаа. Комиссийн нарийн бичгийн даргаар ШУТИС-ийн КТМС-ийн менежментийн профессорын багийн багш Д.Ариунжаргал, комиссийн зохион байгуулагчаар ШУТИС-ийн КТМС-ийн менежментийн профессорын багийн багш Д.Оюунчимэг нар ажиллав.

2010-01-12

Завгүй боллоо

Хичээл амарчихсан, шалгалтууд дуусчихсан, мастераа ч төгсчихлөө ....
Ингээд л завтай боллоо доо гэж бодож байтал дараа дараагийн давхардсан их ажил ундраад л гараад ирдэг юм байжээ. Эдгээрээс дурдвал:
  1. Багш нарын баярын тэмцээний бэлтгэл: Өдөр бүр зааланд /КтМС/
  2. Багшлах зарын дагуу шалгалт өгөх: 1-р сарын 14-нөөс 16-ны өдрүүдэд /Төв ТИС/
  3. Багшлах эрхийн үнэмлэх олгох сургалт: 1-р сарын 11-нээс 22-ны өдрүүдэд /Төв ТИС/
  4. Багш нарын баярын тэмцээн: Бараг л энэ амралтын өдрөөр болно байхаа /Төв ТИС/
  5. ЭЗК-ийн нэрэмжит тэмцээн: 1-р сарын 22-ноос 24-ны өдрүүдэд /КтМС/
  6. ...
За ингээд өвлийн амралт дуусчихна даа. Энд дурдаагүй хэд хэдэн ажил бас байгаа. Сургуультай холбоотой. Бүх ажил давхардчихсан хэхэ. Энэ биеэ 2 заримдаа 3 хуваах хэрэгтэй болж байх шиг...

Амжуулна даа гэж :)

Update 2010.01.16

Багшлах зарын дагуу шалгалт өгөх: 1-р сарын 14-нөөс 16-ны өдрүүдэд /Төв ТИС/
  • Бүх шалгалтуудаа амжилттай өгчихлөө :)

2010-01-11

"Эрдмийн шувуу" эрдэм шинжилгээний VIII бага хурлын удирдамж


Их дээд сургуулийн эдийн засаг, менежментийн мэргэжлийн оюутнуудын дунд зарласан “Байгууллагын эдийн засаг, менежментийн тулгамдсан асуудал” сэдэвт “Эрдмийн шувуу” цомын төлөөх оюутны эрдэм шинжилгээний VIII бага хурлын удирдамж


Уралдааны зорилго

Их дээд сургуулийн Эдийн засаг, менежментийн мэргэжлээр суралцагч оюутнуудыг судалгаа шинжилгээний ажилд дадлагажуулах, практик дадлага олгох, бие даан шийдвэр гаргах чадвар эзэмшүүлэх, эрдэм шинжилгээний ажлыг урамшуулан дэмжснээр оюутны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийг нь сайжруулахад уралдааны зорилго оршино.
Эрдэм шинжилгээний бүтээлд тавигдах ерөнхий шаардлага
  • Монголын үндэсний үйлдвэрлэл, бизнесийн салбарыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлууд, шийдвэрлэх арга зам, хүлээгдэж байгаа үр дүнгийн асуудлыг хөндсөн байна.
  • Судалгаа нь эдийн засаг, менежментийн шинжлэх ухааны тодорхой онол, арга зүйд үндэслэгдсэн байна.
  • Судалгаа, шинжилгээний тодорхой аргачлалыг хэрэглэсэн байна.
  • Тооцооллыг орчин үеийн математик арга хэрэгсэл, программчлалын хэрэгслийг ашиглан боловсруулсан байна
  • “Төсөл “ хэлбэртэй байж болохгүй. Хэрвээ төсөл бол төслийн судалгаанд тулгуурласан илтгэлийн хэлбэрт оруулсан байна.
Эрдэм шинжилгээний бүтээлийг шалгаруулах журам
  • Уралдааныг 2 үе шаттай, 2 салбар хуралдаантай зохион байгуулна.
  • Уралдаанд оролцох их дээд сургууль, оюутнууд мэдүүлэгээ 2010 оны 3-р сарын 05-ны дотор www.fscomongolia.com электрон хаягны “Залуу судлаач” сан хэсэгт бүртгүүлэх болон доорх хаягаар ирүүлнэ.
  • Уралдаанд хамтарсан болон ганцаарчилсан байдлаар оролцож болно.
Салбар хуралдааны сэдвүүд:
  1. Эдийн засаг, санхүүгийн салбар хуралдаан – “ Санхүүгийн үйлчилгээний тулгамдсан асуудал”
  2. Менежментийн салбар хуралдаан – “Байгууллагын менежментийн тулгамдсан асуудал” сэдвийн хүрээнд тус тус зохион байгуулагдана.
Шалгаруулах хугацаа
  • Илтгэлийн материалыг цаасаар болон файлаар 2010 оны 3-р сарын 12-ний Баасан гаргийг дуустал хугацаанд хүлээн авна. Материалаа ШУТИС-ийн Компьютерийн Техник Менежментийн Сургуулийн 411 тоот өрөөнд биеэр авчирч өгнө.
  • Тусгайлан байгуулагдсан Комисс 1-р шатны шалгаруулалтыг 2010 оны 3-р сарын 14-ны даваа гаригт хийнэ.
  • 2-р шатанд хоёр салбар хуралдаан тус бүрээс 5 илтгэл, нийт 10 илтгэл шалгаруулах ба ШУТИС-ийн оюутны эрдэм шинжилгээний бага хурлаар эцсийн шалгаруулалт явагдана.
  • Эцсийн шалгаруулалт 2010 оны 3-р сарын 20-ны бямба гаригийн 10.00 цагт Компьютерийн Техник Менежментийн Сургуулийн Хичээлийн байрны 205 тоот өрөөнд эхэлнэ.
Эрдэм шинжилгээний бүтээлийг дүгнэх журам
  • Ерөнхий шүүгчийг сангийн үүсгэн байгуулагчид болон санаачлагчид, ивээн тэтгэгч нараас сонгоно.
  • Шүүгчдийн бүрэлдэхүүнийг сангийн үүсгэн байгуулагчид болон санаачлагчид томилно. Шүүгчдийн бүрэлдэхүүн нь сангийн үүсгэн байгуулагчид, санаачлагчид, ивээн тэтгэгч байгууллагуудын төлөөлөл болон эрдэмтдээс бүрэлдэнэ.
  • Шүүгчдийн хурлаар зохион байгуулалт, шалгаруулалтын журмын тухай хэлэлцэнэ. Шүүгчдийн хурал 2010.03.10 –ны өдөр ШУТИС-ийн Компьютерийн Техник Менежментийн Сургуулийн эрдмийн зөвлөлийн өрөөнд болно.
  • Илтгэлийн арга хэмжээний зохион байгуулалт болон шалгаруулалттай холбоотой маргаантай асуудал гарвал дүнг танилцуулснаас хойш 30 минутын дотор ерөнхий шүүгчид танилцуулна. 30 минут хэтэрсэн тохиолдолд гомдолыг хүлээн авах боломжгүй.
  • Эрдэм шинжилгээний бүтээлийн эхний шалгаруулалтанд шүүгчдийн өгсөн онооны нийлбэрээр байр эзлүүлэн салбар хуралдаан тус бүрээс эхний 5, нийт 10 бүтээлийг шалгаруулна. Эцсийн шалгаруулалтанд бүтээлийн нэг, хоёрдугаар шатны шалгаруулалтын нийлбэр онооны дүнгээр байр эзлүүлэн дүгнэнэ.
Эрдэм шинжилгээний илтгэлийг шалгаруулах шалгуур үзүүлэлтүүд:
  • Шинэлэг санаа, шийдэл
  • Судалгаа, шинжилгээний арга зүйн ашиглалт, боловсруулалт
  • Зарлагдсан сэдвийн агуулгад нийцсэн байдал
  • Ашигласан, судалсан материал
  • Гаргасан дүгнэлт бодитой эсэх
  • Эрдэм шинжилгээний илтгэл бичих шаардлагийг хангасан байдал
  • Илтгэх ур чадвар
Эрдэм шинжилгэний илтгэл бичихэд тавигдах шаардлага
ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний илтгэл бичих зааварын дагуу боловсруулсан байна.
Эрдэм шинжилгээний илтгэл бичихэд тавигдах шаардлага
1. Эрдэм шинжилгээний илтгэл дараах хэсгvvдтэй байна.
а. Илтгэлийн нэр
б. Илтгэлийн хураангуй
в. Тvлхvvр vг
г. Илтгэлийн оршил
д. Илтгэлийн vндсэн хэсэг
е. Дvгнэлт
ё.. Ишлэл татсан ном, зохиолын нэрс


2. Илтгэл нь хураангуй, тvлхvvр vг, оршил, текст, зураг (график болон фото зураг), хvснэгт, дvгнэлт, ишлэл татсан ном, зохиолын нэрсийг оролцуулан A4 хэмжээтэй 10-15 хуудсанд багтсан байна.
3. Илтгэлийг зөвхөн Windows 98/МЕ/2000/ХР–ийн Microsoft Office 97/2000/ХР программ дээр *.doc буюу *.rtf өргөтгөлтэй форматыг ашиглан SUNA Centurion фонт дээр 12 pt vсгийн өндрийг сонгон бичнэ.
4. Илтгэлийг А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод баруун талаас 2,5 см; зvvн талаас 3,0 см зайг vлдээж бичнэ. Өгvvллийг бичихдээ header, fooder, footnote командыг ашиглахгvй. Мөн хуудасны дугаарыг тавихгvй.
5. Зvйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөрvvд хоорондоо 1sp зайтай байна. Мөрvvд нь баруун, зvvн талдаа зэрэгцэн бичигдэнэ.
6. Илтгэлийн хураангуйг 15 мөр, 200 vгэнд багтааж бичнэ.
7. Илтгэлд 4-5 тvлхvvр vг хэрэглэнэ. Илтгэлийн нэрэнд орсон vг тvлхvvр vгэнд орохгvй. Тvлхvvр vг нь нэр vг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна.
8. Бvх математик бичлэгvvд Equition программаар бичигдэх бөгөөд ердийн математик бичиглэл 12pt өндөртэй байна. Томъёо нь дээд, доод талаасаа 12pt зайтай байх ба мөр голлон бичигдэнэ. Томъёоны дугаарыг тухайн мөрний төгсгөлд бага хаалтанд бичнэ.
9. Фото зураг, зураг, хvснэгт нь зөвхөн хар, цагаан өнгөтэй байна. Scanner ашиглаж оруулсан бvдvvвч зураг болон фото зураг нь 300 dpi-аас багагvй нягтралшилтайгаар зургийн *.TIF, *.JPEG, *.BMP, *.GIF өргөтгөлтэйгээр буулгагдаж текстэн дотор мөр голлон байрласан байна. Зураг дээрх vсэг, тооны өндөр нь ерөнхий текстийн vсэгний өндөртэй тэнцvv байх буюу 85%-иас бага байж болохгvй.
10. Илтгэлийн төгсгөлд ишлэл татсан ном, зохиолын нэрсийг тавих ба өгvvлэлд иш татсан дарааллаар нь дугаарлана. Илтгэлд ишлэл авсан номын дугаар, хуудсыг бичихдээ дунд хаалтанд бичнэ.

11. ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний өгүүлэл бичихэд тавигдах шаардлагыг www.must.edu.mn хаягаас үзэж болно.
Шагнал, урамшуулал
Уралдаан нь 2 салбар хуралдаантай явагдах бөгөөд салбар хуралдаан тус бүрээс эхний 5 илтгэлийг 2-р шатанд шалгаруулна. Уралдааны 2-р шатанд оюутнуудын цуглуулсан нийт оноогоор байр эзлүүлж шагнаж урамшуулна.
  • Тэргүүн байр - 1 Шилжин явах цом, диплом, мөнгөн шагнал
  • Дэд байр - 2 Диплом, мөнгөн шагнал
  • Гутгаар байр - 2 Диплом, мөнгөн шагнал
  • Шагналт байр -5 Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
Ивээн тэтгэгчдэд нэрээ дэвшүүлээд байгаа байгууллагууд:
  • “Залуу судлаач” сан
  • ШУТИС-ийн салбар сургуулиуд

Уралдааныг зохион байгуулах комисс

  • ШУТИС-ийн Компьютерийн Техник Менежментийн Сургууль, Менежментийн профессорын баг
  • Залуу судлаач сан


Холбоо барих хүмүүс, утас:
ШУТИС, Комьютерийн Техник Менежментийн Сургууль, Менежментийн профессорын баг, 411 тоот өрөө, Багш Д.Ариунжаргал, Д.Оюунчимэг
Утас: 976-11-453380, 99880194 /Д.Ариунжаргал/, 99178433/Д.Оюунчимэг/
Факс: 976-11-458151
И-мэйл: ariunjargal@csms.edu.mn, ariunjargal_dulmaa@yahoo.com, oyunchimeg@csms.edu.mn, oogii666@yahoo.com ;

2009-12-31

Шинэ оны мэнд хүргэе

Хичээл сонголт 2

Хаврын улирлын хичээл сонголт 2 тун удахгүй буюу 2010 оны 1-р сарын 9-с эхлэх гэж байна шүү. Сонголтоо хийхдээ нууц үгээ хэн нэгэн хорон этгээдээс нуухгүй бол намрын улиралд гарсан шиг алдаа зөндөө гарч болзошгүйг анхааруулъя.
Мэдээллийн системийн нийт оюутнууддаа зориулаад доор санал болгох төлөвлөгөөг оруулж өглөө. Холбоос дээр даран төлөвлөгөөг харж болно. За тэгээд сонголтоо зөв хийгээрэй.

Энд дарж санал болгож буй төлөвлөгөөг харах

2009-12-24

Оюутнууд цахим үнэмлэхтэй болно

Тун удахгүй ШУТИС-ийн оюутнууд цахим үнэмлэхтэй болох нь. Мэдээллийн системийн менежмент мэргэжлийн оюутнуудын зургийг миний бие хариуцах юм байна. Зураг нь дараах шаардлагыг хангасан байна. /Шаардлагыг зургаар оруулав./



Цаг гарга

Бяр чадлын ундрага тул Бодож сэтгэхэд цаг гарга
Бага залуу харагдах тул Тоглож наадахад цаг гарга
Орчлогийн жам өршөөлгүй тул Мөргөж сүсэглэхэд цаг гарга
Оюун ухаан дундрашгүй тул Уншиж мэдэхэд цаг гарга
Аз жаргалтын харгуй тул Хайр сэтгэлд цаг гарга
Ариун хишиг нөхөрлийнх тул Найз нөхөддөө цаг гарга
Зүрх сэтгэлийн дуулал тул Инээж баясахад цаг гарга
Зүдрэх цаг ээлжтэй тул Өглөг буянд цаг гарга
Хөлс болгон шагналтай тул Ажил хөдөлмөрт цаг гарга
Хүрэх диваажин нэхэлтэй тул Буян хураахад цаг гарга

2009-12-18

КтМС-чүүд дархлаа сайтай

КтМС-ийн багш, оюутан, ажилтан албан хаагчид цөм дархаа сайтай болж байх шиг байнаа. Учир нь тэдний ажиллаж, амьдарч, сурч байгаа орчин нь дэндүү гэхэд бүр дэндүү хүйтэн. Хүйтэн орчинд дассан хэн боловч ханиад томуу элбэг байгаа энэ үед өвчнөөс хол өнгөрөх бололтой шүү. (Жаахан хошигночихлоо)

КтМС-ийн хамгийн хүйтэн цэг нь 209 тоот багшийн өрөө болон хичээлийн танхим. За тэгээд энэ өрөө чинь сургуулийн жижүүрийн цэгээс ч хүйтэн (үүднээс ч). 209-д их хичээл ордог болон 209-д суудаг багш ханиад хүрвэл дулаан ортол эдгэхгүй гэдэгт би 100% итгэлтэй байна.

Миний хувьд сүүлийн 2 өдөр өрөөндөө жаахан суугаад голдоо ортлоо даараад өнөө өглөө сэрэхэд хоолой маш хүчтэй өвдөж, хамар битүүрсэн байх юмаа. За тэгээд тэр дор нь арга хэмжээ авч хамартаа цацлага цацаж, ханиадны эм уулаа. Юу болохыг нь хүлээж л байхаас даа.

Ханиад хүрсэндээ бухимдаад энэхүү бичлэгийг бичлээ.

2009-11-29

Unicode converter Mon

Фонт нь арзайгаад танихгүй бол Юникод хөрвүүлэгч татаж аваарай.