2010-10-08

IM201: Жишээ

2010-09-27

Оюутан та бүхнийг ажилд урьж байна

"Интерактив Би Ай" ХХК нь идэвх санаачлагатай, хувийн чадавхи сайтай, өөргийгөө хөгжүүлэх сонирхолтой оюутнуудад онолын дагуу олж авсан мэдлэгээ баталгаажуулах, ажиллаж туршлагажин, Монголын хөдөлмөрийн зах зээлд чадварлаг боловсон хүчин болоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор ажиллаж байна. Оюутнуудад дараах хоёр чиглэлээр хамтран ажиллах боломж олгож байна. 

Үүнд:

А. Гуравдугаар курсын оюутнуудад
  1. Үйлдвэрийн дадлага хийх
  2. Цалинтай дадлага хийх
  3. Зуны амралтаараа ажиллах
  4. Хичээлийн бус чөлөөт цагаар ажиллах

Б. Дөрөвдүгээр курс буюу төгсөх курсын оюутнуудад
  1. Дипломын обьектоор "Интерактив Би Ай" ХХК-ийг сонгох
  2. Дөрөвдүгээр курст суралцах хугацаанд хагас цагаар ажиллаж байгаад төгсөөд үндсэн ажилтан болох
  3. Гэрээт ажилтнаар ажиллах
Бүрдүүлэх материал
  1. Анкет
  2. Оюутны дүнгийн хуудас
  3. Сургуулийн тодорхойлолт
  4. Хичээлийн хуваарь
Нээлттай ажлын байрууд
  1. Маркетингийн менежер
  2. Нэвтрүүлэлтийн менежер
  3. Борлуулалтын менежер
  4. Судалгааны мэргэжилтэн
  5. Бизнес хөгжлийн менежер
  6. Програм хангамжийн төслийн менежер
  7. Програм зохиогч
Холбоо барих
Монгол улс, Улаанбаатар Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө-17, Виста оффис төв "Интерактив Би Ай" ХХК.
Утас: 976-11-315365, 98704848
Факс: 976-11-320465
И-мэйл: info@ibi.mn, hr@ibi.mn
Вэб: www.ibi.mn

2010-09-24

IM201 Beginning Database Design (Ном)

Beginning Database Design

Татах 1 (MediaFire) Татах (GoGo)


Relational Database And Entity-Relationship Modeling: A Primer

Татах 2 (MediaFire) Татах (GoGo)

2010-09-07

Инсэпшн


Тэнгис кино театрт гарч байгаа ИНСЭПШН киног өнөөдөр (2010/9/7) ангиараа үзлээ. Үнэхээр сонирхолтой төгсгөл нь бодит амьдрал уу? зүүд үү? гэсэн асуулт үлдээсэн гоё кино байсан.

Киногоо дуусгаад Түвшин, Соко, Лхагваа, Өнөрөө бид тав киноны төгсгөлийн талаар ярилцаж жижигхэн маргаан үүсгэсэн нь надад үнэхээр сонирхолтой байлаа. Маргааныг тайлахын тулд нэг өдөр бүгдээрээ энэ киног дахин үзэх санал гаргаж байна (үнэгүй). Дараагийн кино хэзээ, ямар кино байх бол?


Кино үзсэн: Цэнд-Аюуш, Жаргалмаа, Ундармаа, Гэрэлээ, Тука, Нямцэцэг, Цэндсүрэн, Соко, Түвшин, Лхагваа, Өнөрөө, Мөнгөнчимэг & Мөнхзул


2010-08-26

Магистрын элсэлт эхэллээ

ШУТИС, КтМС-н магистрын элсэлт эхэлсэн байна. Бүртгэл ШУТИС, КтМС 414 тоот өрөөнд явагдаж байна.

Бүрдүүлэх материал


  1. Иргэний үнэмлэх, хуулбарын хамт (батлуулсан)
  2. Бакалаврын диплом, хуулбарын хамт (батлуулсан)
  3. 3х4 хэмжээтэй цээж зураг хоёр хувь
  4. Бүртгэлийн хураамж (99073600 дугаараас лавлах)
Шалгалт
  1. Гадаад хэл 9-р сарын 4-нд 10:00 цагаас ШУТИС-н байранд
  2. Компьютер 9-р сарын 4-нд 12:00 цагаас ШУТИС-н байранд
  3. Ярилцлага 9-р сарын 6-нд 12:00 цагаас КтМС, 310 тоот танхимд тус тус болно.
Төлбөр
  • 1 кредит нь 37852 төгрөг

2010-08-11

Оюутнуудаа хичээл эхэллээ (Зассан)

Оюутнуудаа бүгдээрээ сайхан амарсан уу? Би сайхан амарлаа. Зун ч сайхан өнгөрлөө.

За тэгэхээр та хэдэд сургалтын төлбөр болон хичээл хэзээ эхлэх талаар зарим нэг мэдээлэл өгөх гэсэн юмаа.

Сургалтын төлбөр
1, 2-р курсын оюутнууд: Нэг кредит нь 37100 төгрөг
3 ба түүнээс дээш курс нь: Нэг кредит нь 35950 төгрөг

Дотуур байрны төлбөр
Нэг сар нь 20000 төгрөг

Хичээл сонголт: 2010 оны 8 дугаар сарын 23-наас эхлэн вэбээр хийнэ, хичээл 2010 оны 8 дугаар сарын 30-нд эхэлнэ.

Шинэ оюутны бүртгэл 2010 оны 8 дугаар сарын 18-наас тус тус эхлэх юм байна.

Бүгдэд нь амжилт хүсье.

2010-06-24

Дадлага хийж байгаа оюутнуудын анхааралд

Мэдээллийн системийн менежмент мэргэжлийн дадлага хийж байгаа нийт оюутнууд анхаарлаа нааш нь хандуулна уу!!!
2010 оны 06-р сарын 28-ны ДАВАА гарагт 14.00 цаг хүртэл дараах бичиг баримтуудыг бүрдүүлэн ирж уулзана уу. Уулзалтанд ирээгүй тохиолдолд шууд W үнэлгээ тавих болно.
  1. Төлбөр төлсөн баримт
  2. Дадлагын удирдамж (байгууллагын удирдагчаар баталгаажсан)
  3. Дадлагын гэрээ
  4. График төлөвлөгөө

Хүндэтгэсэн. Магистр О.Мөнхзул

2010-05-25

Зуны даалгавар

Мэдээллийн системийн менежментийн 1, 2, 3-р курсын оюутнууд зуны амралтаараа дараах сэдвүүдийг судалсан байна.

1-р курс

  1. Database design
  2. Database management systems
  3. Java (туршиж үзэх)
  4. English language
2, 3-р курс

  1. New Information technologies
  2. SaaS (Software as a Service)
  3. Service oriented architectures
  4. Business Process Management (BPM Initiative)
  5. Data management
  6. Business Intelligence (Master Data Management)
  7. Data warehouse , Data mining
  8. Data migration
  9. Data storage devices (RAID, File& content solutions, virtual tape and virtualization)
  10. Optimize Information management strategy

Татах материалууд:

2010-05-17

Ажлын анхны гарааг бэлэглэсэн та нартаа баярлалаа

2008 оны 8-р сарын 25-ны тэр өдрийг би ерөөс мартдаггүй юм. Учир нь ажилдаа орсон анхны өдөр, анх багшийн ширээний ард сууж анх та нартайгаа танилцаж билээ. Тэр өдөр Ганбат багш маань хичээл орох байсан ч шалтгааны улмаас ороогүй би орлож та нартай танилцаж байсан. Тэр үед ямар ч заавар зөвлөгөө авалгүй шууд л үзэг цаас бариад 402 тоот анги руу яваад очсон. Тэгээд ширээгээ тулж зогсож байгаад намайг тэр гэдэг гээд л өөрийгөө танилцуулж хэлсэн юмдаг. Яг энэ үед гар минь салганаж, хоолой чичирч, нүүр рүү халуу дүйгээд их л сандарч билээ. Одоо бодоход өөрийгөө танилцуулахад юунд нь тэгтлээ сандардаг байнаа...
За одоо сэтгэлд тод үлдсэн анхны гэх дурсамжуудаа бичье.
Анх загнасан оюутан Б.Ундрал (114)
Тэр үед Ундрал маань анхны хүүхдээ гэдсэндээ тээчихсэн байж билээ. Надтай уулзаад багшаа би 1 сарын чөлөө авах гэсэн юм гээд л ирлээ. Шинэхэн бас юугаа ч мэдэхгүй би аймар уурлаад л юугаа хийж хичээл сонгосын... Нэг мөсөн чөлөө авахгүй энэ тэр гээд л загнаж гарсан. Загнасан учир нь алга байж байгаад ирээд хичээл дээрээ унана гэж бодоод дараа нь бөөн асуудал болно гэж бодсных.
Анх бэлэг өгсөн оюутан Мөнгөнцэцэг
Мөнгөнцэцэг маань тэр үед ажил хийдэг. Надаас багшаа би ажил хийдэг. 14 хоног хотод 14 хоног хөдөө байдаг. Хичээлээ яах вэ гээд л... Би чинь юугаа ч мэдэхгүй шинэхэн багш Ганбат багшид хэлээд Мөнгөнцэцэг надаас болж загнуулсан байхаа. За нээх удалгүй Солонгос руу явахаар боллоо гээд бас л чөлөө авч билээ. Хэд ч хонолоо доо бүү мэд. Нэг мэдэхэд ирчихсэн хичээлдээ сууж байсан юмдаг. Хичээл завсарласны дараа ангид (311) үлдээд багшаа май энэ солонгос архи гээд 1 жижиг шилтэй юм өгч билээ. Миний сандарсанг яанаа... Нөгөөдөхөө нууж ядан өрөөндөө ирээд гэртээ аймар хурдан ирж билээ. Нөгөөх нь архи биш вино байсан хэхэ
Анх загнуулсан оюутан Цэрмаа
Ашгүй 1 улирал дуусч дүн гарч хичээл амарлаа. Дүн гараад маргааш өглөө нь бямба гарагт гэртээ амарч байтал утас дугарлаа. Танихгүй дугаараас багшаа би Цэрмаа байна гэж ирээд намайг загнаж гарлаа. Та дүн нэмсэнгүй гээд л... Би учрыг нь тайлбарлаж хэлтэл дүн гаргах эрх танд байдаг биздээ гэхээр нь сандарсандаа заза өөр ярих юм байхгүй бол баяртай гээд утсаа их хурдан тасалж билээ. Одоо бодоход Цэрмаагийн зоригтой миний аймхайг хэхэ
За тэгээд энэ мэтчилэн зөндөө дурсамж байгаа шүү... Анх хичээл орсон оюутнууд маань та нар байсан болохоор та нартаа их баярладаг гэдгээ энэ бичлэгээрээ дамжуулаад хэлье.
Одоо бүгдээрээ амьдралын 1 босго алхаад ажилчин анги руу орлоо доо. Оюутан насны сайхан дурсамжуудаа бүү мартаарай...
Зовсон, ядарсан үедээ дурсан санаж, муу багшийнхаа хөгтэй явдлуудыг ярьж инээн баясч яваарай.

жич: Найрууллагагүй болчихлоо

2010-05-15

МСМ-нхны дотны найз


Миний бие энэхүү сонирхолтой ч юмшиг, сонин ч юмшиг түүхийн талаар та бүхэнд өгүүлэх гэж байгаадаа баяртай байна. Яг энэ агшинд өгүүлэх гэж буй энэ хөгжилтэй бяцхан өгүүлэгт минь оролцон, гол дүрийг бүтээлцсэн туранхай ч гэсэн хүчтэй, турьхан ч гэсэн үзэсгэлэнтэй дотны найзууддаа баярлалаа...
Намайг оюутан байхад манай ангийнхан 1, 1 найзтай байлаа. Тэр найзтайгаа хамт байхын тулд найзындаа, бүр тэр байтугай сургууль дээр ч хамаагүй хонодог байлаа. Бас болоогүй ээ түүнийгээ өмчилчиж, хоорондоо булаалдана гээч...
Одоо нөгөө хуучин найз маань төгсрөөд, толгойгоо аймаар цэнэглээд дээр нь өнгө ороод ёстой л, нөгөө хувцсаа өмсөөд сайхан болчихсон гэжугаа. Гэвч МСМ-нхэн түүнийг нээх тоохоо больчихсон байна лээ. Учир нь МСМ-нхэн найз залуу, найз охинтой болцгоочихсондоо л гол нь байгаа юм. МСМ-н багш нь ч тэр, оюутан нь ч тэр бүгд. Юун нөгөө найзындаа бөөнөөрөө хонох. Бүр тоохоо байсан гэж болно доо. МСМ-нхэн найзууддаа аймаар их хайртай. Дандаа хамт явна. Хичээлдээ ч тэр, ажилдаа ч тэр, гэртээ ч тэр, гадаа ч тэр. Заримдаа бүр өвөртөлж унтах нь холгүй юм болно гээч. Ер нь өдрийн 24 цагийн 24 цагт нь хамт байдаг гэж хэлж болно дөөө. Найзаасаа хором ч холдоггүйг хичээж, түр ч гэсэн явахаар бол хажуудах хүндээ сайтар гэгч нь захиж орхиод, яаран яаран гүйж одно. Хичээлээ хамтдаа давтана, зовлон, жаргалаа бүгдийг нь ярилцана. Бусдаас нуусан бүгдээ ганцхан түүндээ л хэлдэг. Найз нь ч гэсэн тэр итгэлийг нь алдаж байгаагүй гээд бодохоор тэд үнэхээр шилдэг найзууд болсон нь мэдээж.
За тэгээд МСМ-нхэн найзуудаа өөр өөрийнхөөрөө, тус тусдаа өвөрмөц сонин байдлаар хайрлаж өгнө дөө.
  • Найздаа даарчихна гээд хөөрхөн Snoopy-ны зурагтай гоёмсог хүрэм өмсгөөд л
  • Зарим нь найзыгаа даараад ханиад хүрчихнэ гээд ороолтоо зүүлгээд л
  • Нэг нь өөрөө ноосон утсаар юм нэхэж чадахгүй юм байж гоё зузаан цамц, оролт нэхэж өгнө гэж мөрөөдөөд л. Мөрөөдөл нь тун удахгүй биелэнэ байхаа
  • Зарим нэг нь ууж байгаа кофийгоо яг тэнцүү хувааж ууна. Бүр нэг ч дусал зөрүүлэхгүй гээл бодчих
  • Бас найзыгаа хагартал нь тас тэвэрч унтана...
  • Ганц хоёр нь хайраа илж, үнсэж илэрхийлнэ
  • Халууцахвий гээд дэвтрээрээ хүртэл сэвнэ
  • Өөртөө ч байхгүй гоё ганган зөөлөвч дэвснээ бас
  • За тэгээд зарим нь хайртайгаа зодож илэрхийлнэ гэж байгаа. Нүүрийг авах юмгүй болтол нь балбачихсан нэг нь байхад, дээр нь гарч дэвслээд орон гаран болгочихсон хүн ч байх юм.
Хайраа гэж хүн бүр янз янзаар л илэрхийлэх юмдаа. Заримдаа бүр Twitter, Yahoo зэрэг сайтуудаар найздаа хайртайгаа гайхаад олонд зар түгээх нь ч бий.
Заримдаа тэд найзуудаа хооронд нь холбох үүднээс танилцуулна, ярилцуулна. Мөн нэг нэгнийхээ найзыг хааяа түр зээлнэ.
МСМ-нхэн үнэхээр гоё хамт олон.
Гол дүрд:
  • МСМ 07 кодтой оюутнууд болон тэдний дотны найзууд
Бичсэн:
  • О.Мөнхзул
  • Э.Хэрлэн
  • Б.Хүслэн
Санааг гаргасан:
  • Э.Хэрлэн