2011-01-17

Оюутнуудын анхааралд (Хүний хөгжлийн 500000)

Сайн байцгаана уу та бүхэн хүний хөгжлийн 500000-гаа авахаар бүртгүүлэхдээ дараах материалуудыг бүрдүүлж ирнэ.
  1. Хорооны тодорхойлолт
  2. Иргэний үнэмлэхний хуулбар
  3. Өргөдлийн маягт /татаж авах/
  4. Сурдаг нь үнэн болох тодорхойлолт
Хорооны тодорхойлолт, Иргэний үнэмлэхний хуулбарыг зөвлөх багшдаа үлдээж, Өргөдлийн маягт, сургуулийн тодорхойлолтыг өөрийн харьяалалын хороо, багтаа өгнө.

Оюутан сургалтын төлбөрөө төлөхдөө 500000 төгрөгийг хасч тооцоолно. Мөн магистр, докторын оюутнууд үүнд хамрагдаж болно.

2010-2011 оны хичээлийн жилийн намрын улиралд төгссөн оюутнууд материалаа бүрдүүлэн хамрагдах боломжтой.

Сургалтын төлбөр
  • 1, 2 курс 34476 төгрөг; 
  • 3 ба түүнээс дээш 33403 төгрөг

2011-01-10

"ЭРДМИЙН ШУВУУ" илтгэлийн уралдааны удирдамж гарлаа

ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН МЭРГЭЖЛИЙН ОЮУТНУУДЫН ДУНД ЗАРЛАСАН “БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ШУТИС-ИЙН ОЮУТНЫ ЭРДМИЙН ЧУУЛГАНЫ ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН САЛБАР ХУРАЛДААН, “ЭРДМИЙН ШУВУУ” ЦОМЫН ТӨЛӨӨХ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ IX БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ 

Уралдааны зорилго 
Их дээд сургуулийн Эдийн засаг, менежментийн мэргэжлээр суралцагч оюутнуудыг судалгаа шинжилгээний ажилд дадлагажуулах, практик дадлага олгох, бие даан шийдвэр гаргах чадвар эзэмшүүлэх, эрдэм шинжилгээний ажлыг урамшуулан дэмжснээр оюутны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийг нь сайжруулахад уралдааны зорилго оршино. 

Эрдэм шинжилгээний бүтээлд тавигдах ерөнхий шаардлага 
  • Бизнесийн байгууллагын удирдлагын орчин үеийн онол, арга зүйн шинэ чиг хандлага, бизнесийн удирдлагын арга барилыг шинэчлэх шаардлага, арга хэлбэр, туршлага, үр дүнгийн асуудлыг хөндсөн байна. 
  • Судалгаа нь эдийн засаг, менежментийн шинжлэх ухааны тодорхой онол, арга зүйд үндэслэгдсэн байна. 
  • Судалгаа, шинжилгээний тодорхой аргачлалыг хэрэглэсэн байна. 
  • Тооцооллыг орчин үеийн математик арга хэрэгсэл, программчлалын хэрэгслийг ашиглан боловсруулсан байна 
  • “Төсөл “ хэлбэртэй байж болохгүй. Хэрвээ төсөл бол төслийн судалгаанд тулгуурласан илтгэл хэлбэртэй байна. 

Эрдэм шинжилгээний бүтээлийг шалгаруулах журам 
  • Уралдааныг 2 үе шаттай, 2 салбар хуралдаантай зохион байгуулна. 
  • Уралдаанд оролцох их дээд сургууль, оюутнууд мэдүүлэгээ 2011 оны 3-р сарын 04-ны дотор www.fscomongolia.mn/zaluusudlaach, ariunjargal_dulmaa@yahoo.com, oogii666@yahoo.com электрон хаягаар бүртгүүлэх болон холбоо барих хүмүүстэй холбогдоно. 
  • Уралдаанд хамтарсан болон ганцаарчилсан байдлаар оролцож болно. 
Салбар хуралдааны сэдвүүд: 
  1. Эдийн засаг, санхүүгийн салбар хуралдаан – “Санхүүгийн менежментийн туршлага, шинэчлэл, туршилт, үр дүн” 
  2. Менежментийн салбар хуралдаан – “Бизнесийн удирдлагын туршлага, шинэчлэл, туршилт, үр дүн” сэдвийн хүрээнд тус тус зохион байгуулагдана. 
Шалгаруулах хугацаа 
  • Илтгэлийн материалыг цаасаар болон файлаар 2011 оны 3-р сарын 11-ний Баасан гаргийг дуустал хугацаанд хүлээн авна. Материалаа ШУТИС-ийн Компьютерийн Техник Менежментийн Сургуулийн 411 тоот өрөөнд биеэр авчирч өгнө. 
  • Тусгайлан байгуулагдсан Комисс 1-р шатны шалгаруулалтыг 2011 оны 3-р сарын 14-ны даваа гаригт хийнэ. 
  • 2-р шатанд хоёр салбар хуралдаан тус бүрээс 5 илтгэл, нийт 10 илтгэл шалгаруулах ба ШУТИС-ийн оюутны эрдэм шинжилгээний бага хурлаар эцсийн шалгаруулалт явагдана. 
  • Эцсийн шалгаруулалт 2011 оны 3-р сарын 19-ны бямба гаригийн 10.00 цагт Компьютерийн Техник Менежментийн Сургуулийн Хичээлийн байрны 205 тоот өрөөнд эхэлнэ. 
Эрдэм шинжилгээний бүтээлийг дүгнэх журам 
  • Ерөнхий шүүгчийг сангийн үүсгэн байгуулагчид болон санаачлагчид, ивээн тэтгэгч нараас сонгоно. 
  • Шүүгчдийн бүрэлдэхүүнийг сангийн үүсгэн байгуулагчид болон санаачлагчид томилно. Шүүгчдийн бүрэлдэхүүн нь сангийн үүсгэн байгуулагчид, санаачлагчид, ивээн тэтгэгч байгууллагуудын төлөөлөл болон эрдэмтдээс бүрэлдэнэ.. 
  • Шүүгчдийн хурлаар зохион байгуулалт, шалгаруулалтын журмын тухай хэлэлцэнэ. Шүүгчдийн хурал 2011.03.10 –ны өдөр ШУТИС-ийн Компьютерийн Техник Менежментийн Сургуулийн эрдмийн зөвлөлийн өрөөнд болно. 
  • Илтгэлийн арга хэмжээний зохион байгуулалт болон шалгаруулалттай холбоотой маргаантай асуудал гарвал дүнг танилцуулснаас хойш 30 минутын дотор ерөнхий шүүгчид танилцуулна. 30 минут хэтэрсэн тохиолдолд гомдолыг хүлээн авах боломжгүй. 
  • Эрдэм шинжилгээний бүтээлийн эхний шалгаруулалтанд шүүгчдийн өгсөн онооны нийлбэрээр байр эзлүүлэн салбар хуралдаан тус бүрээс эхний 5, нийт 10 бүтээлийг шалгаруулна. Эцсийн шалгаруулалтанд бүтээлийн нэг, хоёрдугаар шатны шалгаруулалтын нийлбэр онооны дүнгээр байр эзлүүлэн дүгнэнэ. 
Эрдэм шинжилгээний илтгэлийг шалгаруулах шалгуур үзүүлэлтүүд: 
  • Шинэлэг санаа, шийдэл 
  • Судалгаа, шинжилгээний арга зүйн ашиглалт, боловсруулалт 
  • Зарлагдсан сэдвийн агуулгад нийцсэн байдал 
  • Ашигласан, судалсан материал 
  • Гаргасан дүгнэлт бодитой эсэх 
  • Эрдэм шинжилгээний илтгэл бичих шаардлагийг хангасан байдал 
  • Илтгэх ур чадвар 
Эрдэм шинжилгэний илтгэл бичихэд тавигдах шаардлага 
  • ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний илтгэл бичих зааварын дагуу боловсруулсан байна. 
  • Эрдэм шинжилгээний илтгэл бичихэд тавигдах шаардлага
1. Эрдэм шинжилгээний илтгэл дараах хэсгvvдтэй байна.
  • а. Илтгэлийн нэр
  • б. Илтгэлийн хураангуй 
  • в. Тvлхvvр vг
  • г. Илтгэлийн оршил
  • д. Илтгэлийн vндсэн хэсэг
  • е. Дvгнэлт
  • ё.. Ишлэл татсан ном, зохиолын нэрс 
2. Илтгэл нь хураангуй, тvлхvvр vг, оршил, текст, зураг (график болон фото зураг), хvснэгт, дvгнэлт, ишлэл татсан ном, зохиолын нэрсийг оролцуулан A4 хэмжээтэй 10-15 хуудсанд багтсан байна.
3. Илтгэлийг зөвхөн UNICODE- ашиглаж “Times New Roman”- фонд дээр 12 pt vсгийн өндрийг сонгон бичнэ. 
4. Илтгэлийг А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод баруун талаас 2,5 см; зvvн талаас 3,0 см зайг vлдээж бичнэ. Өгvvллийг бичихдээ header, fooder, footnote командыг ашиглахгvй. 
5. Зvйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөрvvд хоорондоо 1sp зайтай байна. Мөрvvд нь баруун, зvvн талдаа зэрэгцэн бичигдэнэ.
6. Илтгэлийн хураангуйг 15 мөр, 200 vгэнд багтааж бичнэ.
7. Илтгэлд 4-5 тvлхvvр vг хэрэглэнэ. Илтгэлийн нэрэнд орсон vг тvлхvvр vгэнд орохгvй. Тvлхvvр vг нь нэр vг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна. 
8. Бvх математик бичлэгvvд Equition программаар бичигдэх бөгөөд ердийн математик бичиглэл 12pt өндөртэй байна. Томъёо нь дээд, доод талаасаа 12pt зайтай байх ба мөр голлон бичигдэнэ. Томъёоны дугаарыг тухайн мөрний төгсгөлд бага хаалтанд бичнэ.
9. Фото зураг, зураг, хvснэгт нь зөвхөн хар, цагаан өнгөтэй байна. Scanner ашиглаж оруулсан бvдvvвч зураг болон фото зураг нь 300 dpi-аас багагvй нягтралшилтайгаар зургийн *.TIF, *.JPEG, *.BMP, *.GIF өргөтгөлтэйгээр буулгагдаж текстэн дотор мөр голлон байрласан байна. Зураг дээрх vсэг, тооны өндөр нь ерөнхий текстийн vсэгний өндөртэй тэнцvv байх буюу 85%-иас бага байж болохгvй. 
10. Илтгэлийн төгсгөлд ишлэл татсан ном, зохиолын нэрсийг тавих ба өгvvлэлд иш татсан дарааллаар нь дугаарлана. Илтгэлд ишлэл авсан номын дугаар, хуудсыг бичихдээ дунд хаалтанд бичнэ. 
11. ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний өгүүлэл бичихэд тавигдах шаардлагын журмын талаар http://www.must.edu.mn/beta3/menu383 хаягаас үзэж болно. 

Шагнал, урамшуулал 
Уралдаан нь 2 салбар хуралдаантай явагдах бөгөөд салбар хуралдаан тус бүрээс эхний 5 илтгэлийг 2-р шатанд шалгаруулна. Уралдааны 2-р шатанд оюутнуудын цуглуулсан нийт оноогоор байр эзлүүлж шагнаж урамшуулна. 
  • Тэргүүн байр - 1 Шилжин явах цом, диплом, мөнгөн шагнал 
  • Дэд байр - 2 Диплом, мөнгөн шагнал 
  • Гутгаар байр - 2 Диплом, мөнгөн шагнал 
  • Шагналт байр -5 Өргөмжлөл, үнэ бүхий зүйл 
Ивээн тэтгэгчдэд нэрээ дэвшүүлээд байгаа байгууллагууд: 
Ерөнхий ивээн тэтгэгчид: 
  • “Залуу судлаач” сан 
  • “Гурван тулга групп” ХХК 
Ивээн тэтгэгчид: 
  • ШУТИС-ийн Компьютерийн 
Уралдааныг зохион байгуулах комисс 
  • ШУТИС-ийн Компьютерийн Техник Менежментийн Сургууль, Менежментийн профессорын баг 
  • Залуу судлаач сан 
Холбоо барих хүмүүс, утас: 
ШУТИС, Комьютерийн Техник Менежментийн Сургууль, Менежментийн профессорын баг, 411 тоот өрөө, Багш Д.Ариунжаргал, Д.Оюунчимэг 
Утас: 976-11-453380, 99880194 /Д.Ариунжаргал/, 99178433/Д.Оюунчимэг/ 
Факс: 976-11-458151 

Мэдээллийг www.must.edu.mn, www.csms.edu.mn, www.fscomongolia.mn/zaluusudlaach хаягаас үзэж болно.

2011-01-09

Оюутан Оюутан мэдлэг солилцох хөтөлбөр

Сайн байцгаана уу? Шинэ оны мэнд. Бүгдээрээ сайхан амарч байна уу?

Өвлийн амралтын сургалт 
  • Зорилго: Оюутнууд хоорондоо мэдлэг солилцох, бие даан боловсрох хөгжих боломжийг гаргаж өгөх. 
  • Хамрагдах хүрээ: 25 хүртэлх оюутан 
  • Хугацаа: 3 долоо хоног 
  • Цагийн хуваарь: 7 хоногийн 3-4 өдөр. Өдрүүдийг ярилцаад шийднэ. 
  • Гол ярилцах, судлах зүйлс: Photoshop, Flash, Indesign, Coreldraw. Бусад мэдлэг болох зүйлс болон судалгааны ажил зэрэг болно. 
Хамрагдах хүсэлтэй оюутнуудыг бүртгэнэ. Сургалт маргааш буюу 2010 оны 01-р сарын 10-ны өдрөөс 311 тоот лабораторид 12 цагаас эхэлнэ.

Холбоо барих утас: 98070203, 88874545